Бэмбэм ярвайгаад "Чи ер нь эмэгтэй хүүхэд мөн үү!? Наад гар чинь юу вэ! Яаж ийм хүчтэй цохидог байна!?"

Би: Хөөе тэнэгээ. Тийм л их санаа зовоод байвал миний араас хүрээд ир. Эгч нь амжилтад хүрээд хүлээгээд байж байх болохоор.

Бэмбэм: Харин л дээ. Би бүжигчин болохгүй ээ. Гэхдээ юуны магад. Солонгос улс миний сонирхлыг ч бас ихээр татдаг.

Би: Тэгвэл амлацгаая. 1 эсвэл 2 жилийн дараа. Магадгүй түүнээс ч илүү хугацааны дараа миний хажууд Солонгост байж байна гэж. Амла!

Бэмбэм: Ёстой яршигтай хүн шүү. За даа за! Амлая!

Тэгж Лиса гэх бяцхан дэгдээхий үүрнээсээ анх нисэн одсон юм. Миний даль жигүүр чин хүслээр цэнэглэгдэж, цээж минь мөрөөдлөөр дүүрсэн байлаа.

Би: Хөөөх! Тэгэхээр энэ Сөүл байх нь ээ! Үнэхээр том юмаа! Бас хүмүүс нь ямар дэгжин юм бэ!?

Хаашаа ч юм холхицгоох завгүй хүмүүс. Сөүл хүмүүс. Тэд миний нүдээр үнэхээр догь бас гайхалтай харагдаж байлаа.

Хоёр чамадон зүйлсээс өөр юмгүй, хаашаа явахаа мэдэхгүй зогсох намайг мөргөж орхисон танихгүй хүн.
Бид хоёул доош унасан бөгөөд түүний эд зүйлс гудмаар нэг хөглөрсөн байх аж.

Өвдөгнөөс урсах шингэн зүйл цус байсан юм. Тийм ч их өвдөхгүй байгаа болохоор зүгээр хэдий ч танихгүй хүний юмнуудыг завааруулсандаа харамсана. Түүнд туслах гээд гараа сунгахад муухай хараад ямар нэг үг хэлэв. Би яах ёстойгоо мэдэхгүй хий дэмий "Сайн байна уу!" гэх ганц үгээ давтан хэлж байлаа.

Тэр хүү миний насных гэмээр харагдах бөгөөд дүрэмт хувцас өмссөн мөртлөө амандаа тамхи зуусан байсан юм.

Огт мэдэхгүй тэр хэлээр асуулт тавих шиг болоход би дахин "Сайн байна уу!" гэлээ.

"Төөрчихсөн юм байх даа. Арай гэж шулмаас зугтаж байхад яаж яваад гадаад охинтой мөргөлдчихвөө?"

Би: Яах ёстой юм бэ... Сайн байна уу!

"Ганц л үг мэддэг юм байх даа. Сэра эгч намайг олоод ирвэл яанаа? Аишш!"

Тэр хүү гэнэтхэн ачааг минь бариад хаашаа ч юм гүйгээд эхэлсэн. Би өөрийн хэлээр чангаар орилоод араас нь гүйсэн ч хөл өвдөөд гүйцсэнгүй. Биднийг арай бага хүнтэй жижиг гудманд ирсэн хойно тэр эргэн тойрноо харж харж байгаад тайвшрав бололтой доош суулаа.

Би: Үнэхээр бүдүүлэг! Чи хулгайч уу!!

"Юу гээд байгааг чинь ойлгохгүй байнаа! Ёстой нэг. Чамаас болоод баригдах дөхлөө. Тэглээ гээд хаяаад явж ч чадахгүй. У Сэүн чи бүр солиорчээ солиорч!"

👑 Our story 👑 |BLACKPINKxEXOWhere stories live. Discover now