💜6💜

1.3K 173 171
                                    

Би маш олон хүний хайран дунд өссөн. Ээжийнхээ... Аавынхаа... Найзуудынхаа... Эх орныхоо.

Хайраар бялхсан нүд минь алс холд орших Солонгос улсад татагдсан. Ердөө 16 насандаа тэр их хайрыг хойш тавиад мөрөөдлийнхөө зүг ганцаар явсан.

Миний мөрөөдөл маш том. Бүр хамгийн том зүйл байсан. Би дэлхийг доргиосон шилдэг бүжигчин болохыг хүсдэг байлаа.

Багаасаа хамтлагт бүжиглэсэн. Үүндээ хэнийг ч дагуулахгүй сайн болохоор өөртөө итгэлтэйгээр огт мэдэхгүй газартаа хөл тавьсан юм.

Миний мэдэх ганц Солонгос үг "Сайн байна уу?" байлаа. Бусадтай ойлголцох надад байж боломгүй мэт санагдсан. Тэд над руу хөмсгөө зангидаад орилох үед юу гэхээ мэдэхгүй, зүгээр л инээж ирсэн.

Би бууж өгөх талаар бодоогүй. Бүх зүйл төсөөллөөс минь өөр байх тэр үед цусаар уйлаад ч хамаагүй тэссэн. Гэтэл...

Миний гэнэн бодол хол яваагүй. Хичнээн удаан шүд зуусан байсан бүхий л нийгмийн эсрэг бол би хэн ч биш. Учир нь гэвэл нийгэм тэр чигтээ ялгаварлагч байсан юм.

Тэд эхлээд инээдэг. Яг л би тэдний бүх зүйл мэт. Дараа нь Тайланд гэдгийг минь сонсоод хэлдэг. Намайг энд байх ёсгүй гэж. Өөрийнхөө улс руу зайл гээд.

Тэд шивнэлдэнэ. Намайг эндхийн хүн биш болохоор шоолдог. Ойлгохгүй гээд доромжилно. Төрсөн улсын минь тухай доог тохуу хийдэг.

Сайхан бодол минь хэдэн сарын дараа юу ч үгүй болтлоо эзгүйрсэн. Би бүрэн бууж өгсөн. Гэрээ санаж, ээжийнхээ тэврэлтээр дутсан. Би хэнд ч бурууг хийгээгүй байхад тэд яагаад намайг ингэтэл өвтгөсөн юм бэ?

Айж байна. Цэх зогсохоос хүртэл эмээж байна.

Өөрийн зүйлсээ бэлдээд дууссан хойноо хамт бүжиглэдэг байсан хүмүүстэйгээ салах ёс хийхээр ирсэн юм. Гэтэл тэд намайг байхгүй мэт аашлан, хараагүй юм шигээр мөрлөн гарсан.

Дахин нэг удаа цөхөрч, энэ удаад уйлах нулимс ч байгаагүй. Онгоцны буудал руу шийдэмгий явахдаа би нэг хүнтэй таарсан.

Тэр ах хар малгайтай, хачин хүйтэн төрхтэй. Намайг гадаад гэдгийг мэдсэн байж муухай хараагүй. Тэр инээсэн. Хачин байгаа биз? Энэ лав анхных нь байх.

Ахын нэрийг Ян Хёнсог гэдэг байлаа. Тэр үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг нэгэн. Түүнийг тийм ч сайн хүн биш гэдгийг мэдсэн. Гэхдээ надад туслах хүсэлтэй эхний хүн байсан болохоор би огт эргэлзэлгүй түүнд зөвшөөрсөн.

👑 Our story 👑 |BLACKPINKxEXOWhere stories live. Discover now