💛12💛

1.6K 211 132
                                    

Нэг удаа танил найз маань надад өөрийнхөө доторх шаналлын тухай хэдэн үгсээ хуваалцсан юм. Найз залуу нь найзад маань сэтгэл гаргахаа больсон байлаа. Тэд юу юугүй салах дээрээ тулсан байсан ч найз минь харилцаагаа авч үлдэхийг хүссэн.

Тэр надаас зөвлөгөө авсан. Хэнэггүй аашилдаг надаас. Тэр сэтгэлд нь баярласан би хамаг чадлаараа туслах гэсэн.

Өөрийгөө оронд нь тавьж үзээд түүний яах ёстойг тайлбарласан. Тэднийг салах ёстойг. Амьдрал дэндүү баялаг тухай. Түүнээс илүү нэгэн байгаа гэж ч хэлсэн.

Тэр үеийн өөрийгөө одоо бодоход... Миний буруу байж.

Догь харагдах гэж хичээсэн тэдгээр зөвлөгөө огт хэрэггүй байсан. Түүнийг чангахан тэврээд "Бүх зүйл сайхан болноо, хонгор минь." гэж хэлэх хэрэгтэй байсан юм.

Би бурханд итгэдэггүй ээ. Бурхан эсвэл хувь тавилан. Огтоос худал. Хүн бүрт өөр өөр амьдралыг яахан тэд бүгдээр мэдэх билээ. Хувь хүн надад миний ирээдүй атгаастай, алган дээр минь бөмбөрч байдаг гэж боддог.

Хэрвээ би хичээвэл асар өндөрт дүүлэн нисэж чадна. Учир нь би амьдралынхаа эзэн.

Дэндүү эрх ямбатай зүйл хэдий ч эсрэгээрээ сул тал ихтэй юм. Анх удаагаа амьдарч байгаа бидэнд яаж ийм том үүрэг хариуцлага үүрүүлсэн юм бол? Бүгдийг дур мэдэн шийдэхэд заавал бэрхшээл бий болдог. Өөр нэгнээс бус цорын ганц өөрөөсөө болсон тэр бэрхшээлийг устгах гэсэн ч дэндүү хүчтэй.

Тэгэхээр би чинь бүтээгч, цогцлоогч, ид шидтэн, бурхан байх нь. Бас болоогүй сүйтгэгч, бүтэлгүйтэл, гуниг, хорон чөтгөр юмсанжээ.

Өөрийгөө жигших тэрхэн хоромд саатуулан болиулсан Лиса хальт шүргэн миний цочроог гаргалаа.

Би шууд л инээгээд: Том боссыгоо яаж байнаа Лалиса!?

Лиса: Хүүхэд дээр эргэж ирчихээд манараад л зогсоод байх юм?

Би: Өө тийм байна! Жэндүк, Паста, Лимарио! Би та гуравт бага сургуулийн хүүхдүүдээ баздаг байсан гашуун, чихэрлэг намтраа хүүрнэе! Би гэдэг хүн чинь бараг л мафи аятай гар байлаа. Бүгд миний нэрний ард "сама" залгаж дууддаг байлаа шүү дээ. Та нар ч гэсэн одооноос Жисү-сама гэж бай!

Тэд инээлдэх бөгөөд ашгүй анзаарагдахгүй өнгөрч чадсандаа баярлав. Сүүлийн үед маш гутрангуй болсон ч энэ байдлаа нуухыг хүсдэг.

Чэёонийг эргэхээр ирсэн юм. Бид зарим хөгжилтэй зүйлсийг ярьсны дараа би түр ганцаар баймаар санагдаад чимээгүйхэн коридорт гарлаа. Чөлөөт цаг гарах бүрт нүдэнд төсөөлөгдөх Сухогын царай. Түүн дээр очихыг хүссэн ч бүх зүйл хэдийн утгаа алдчихсан санагдана. Хичнээн ихээр хүсэвч оройтсон мэт. Юу ч хийгээд нэмэргүй. Энэ байдал намайг галзууруулах нь.

👑 Our story 👑 |BLACKPINKxEXODonde viven las historias. Descúbrelo ahora