💜8💜

1.3K 172 223
                                    

Би: Би 10 тоолно. Бүгдээрээ сайн нуугдана шүү! Нэг! Хоёр! Гурав! Дөрөв!

Хүүхдүүдийн гүйлдэн явцгаах чимээ. Тэд их сайн нуугдаж байх шиг байна. Хөгжилтэй юмаа!

Би инээмсэглээд үргэлжлүүлээд тоолсон. Удаан гэгч нь тоолж дуусаад нүдээ нээлээ. Талбай дээр ганцаараа үлдчихсэн, найзуудаа олох үүрэг хүлээсэн бяцхан би.

Бангкок хотноо зуны хурц нар ээсэн өдөр байлаа. Энэ өдөр тэнгэр илүү цэлмэг бас гүн хөх өнгөтэй харагдана. Салхи хүртэл халуунаар төөнөж, хацрыг минь аяар илбэх шиг.

Хэсэг ойр хавиа ажиж зогсоод гол ажилдаа орлоо. Гэтэл 5 алхаад л тэнэг золигийг олчихлоо.

Би: Бэмбэм! Яахаараа ийм тэнэг байдаг юм бэ? Чиний хөл харагдаад байхад.

Миний үглэхийг сонсоод Бэмбэм модны араас гарч ирээд "Юу!? Ямар хурдан олдог юм бэ!? Арай чи зальдаа юу? Чи нүдээ гүйцэд аниагүй байна!"

Би: Гүйцэд аньсан юм шүү! Ямар чи биш! Би бол шударга тоглогч. Охин шиг зан гаргахаа болиод бүгдийг нь олтол хүлээж бай.

Бэмбэм уйлах дөхөөд "Манабон чи бол зальдагч!" гээд ориллоо.

Түүн рүү хэлээ гаргаж аваад үлдсэн найзуудаа хайхаар гүйж эхэллээ. Тэд их сайн нуугдсан байсан. Тиймээс л тэднийг биш өөр хүнийг олчихсон байх.

Би: Намайг уучлаарай!

Замаа харалгүй яваад санамсаргүй мөргөчихсөн ахад ингэж хэлэв. Тэр хүн том биетэй, харааны шил зүүсэн нэгэн байсан.

Ахыг над руу инээмсэглэх үед танил хоолой нэрийг минь дуудах сонсогдов. Ээжийгээ олж харсан би маш ихээр баярлан тэврүүлэхийг хүсээд, гүйн очлоо.

Би: Ээжээ! Та намайг авах гээд ирсэн юм уу?

Ээж: Тийм. Өхх! Та хоёр хэдийн уулзаа юу?

Ээж миний цаахна руу хараад инээхдээ ингэж хэлсэн. Түүний юу гэхийг ойлгоогүй байтал нөгөө ах хүрч ирээд ээжийн минь гараас хөтлөөд авлаа.

Ээж: Лиса. Сайн сонсоорой. Энэ ах нь одооноос чиний аав болох хүн. Түүнийг "ааваа" гэж дуудаж байгаарай. Миний охин сайн охин болохоор...

Тэр үед ээжийн минь хэлсэн үгс тийм ч тод дуулдаагүй. Аажмаар бүдгэрч, чихэнд минь хүрэлгүй замдаа төөрч байсан.

Миний нүд зөвхөн тэдний салж хагацашгүй нандин хөтлөлтийг ширтэж байлаа. Анхаарал бүрэн төвлөрөөд ямар нэг үг дуугарч чадахгүй гацсан. Толгой хоосорч, юу ч бодогдохгүй. Тэдний хөтлөлт л нүдэнд туссан сан...

👑 Our story 👑 |BLACKPINKxEXOWhere stories live. Discover now