❤6❤

1.6K 185 91
                                    

"Жэнни... Миний буруу? Намайг уучлаарай."

"Би дахиж тэгэхгүй ээ. А-Амлаж байна?"

"Бид... Н-Найзууд биз дээ?"

"БИ ЧАМАЙГ ҮЗЭН ЯДАЖ БАЙНА!!!"

"Яагаад надад ингэж хандаж байгаа юм бэ?"

"Тиймээ. Болж байна. Би үхээд өгий. Би үхчихвэл болох юм байна."

===

Нэг мэдэхэд бие минь сульдчихсан, дотроос ямар нэг зүйл намайг өвтгөж байлаа. Инсо. Түүнийг амьд гэдгийг мэдэх мэдрэмж хачин байсан.

Надаас болж салхи болсон гэж бодож ирсэн тэр охин... Үхээгүй байж. Бүх зүйл буруугаар эргээд байсан тэдгээр өдрүүдэд би л буруутай. Олон жил энэ тухай бодохгүй байхыг хичээж, өөрийгөө хуурсаар иржээ.

Крис хэзээ ч юм бэ хэдийн явчихсан болохоор ганцаараа би ханатлаа бодолд дарагдаад байлаа. Инсогын нэрийг ганцхан сонссон байхад хангалттай олон дурсамжууд гэмшилд дарагдаад ил болоогүйдээ уцаарлан эргээд над дээр айлчилсан юм. Айдас эсвэл эмээлт намайг бүрхэн аваад эргэж буцалтгүй эндээ үүрд хорогдохыг хүсэх шиг.

Яг л амьдрал зогсчихсон юм шиг.

Үгүй бол би өөрөө гацчихсан мэт. Дүрэмгүй, зааварчилгаагүй илгээгдсэн болохоор дэндүү их дутагдалтай энэ амьдралаа цааш үргэлжлүүлэхийг хүсэхгүй юм. Ийм их нүгэлийг үйлдсэн надад бусад шиг жаргалтай байх эрх яахан байх билээ.

Өрөөнд харанхуй дааж нэгэнтээ цаг талийчихсан байв. Ямар ч зорилгогүй тэндээ гацаж орхисон миний хувьд бүх зүйл утгагүй санагдаад байлаа. Цаашдаа яах, ийм зүйлийн дараа юу хийх ёстойгоо бодон байх хугацаанд өөрийгөө гэх үзэн ядалтыг тээсэн уур амьсгалыг эвдэн орж ирэх Ким Жунин өмнөх шигээ тайван харагдана.

Бид барагцаагаар 10 секунт харцаараа холбоо үүсгэсэн хойно Жунин гэнэт ухаан оров уу гэлтэй "Энд байсан байх нь ээ. Өнөөдөр огт ирээгүй юм байх гэж бодлоо. Санаа минь багагүй зовлоо. Чи... Зүгээр биз дээ?"

Би зүгээр үү гэнэ. Би ямар байгаагаа өөрөө ч мэдэхгүй бололтой. Түүнд юу гэвэл дээр вэ...

Би: Дажгүй дээ.

Жунины олон асуултаар дүүрчихсэн тэр нүднээс ангижрахыг хүсээд худлаа хэлчихсэн. Олон цаг эвхрэн суусан хөл дээш боссон даруйд бадайрч өөрийн мэдэлгүй найгахад хүрэв. Тэр үед Жунин хурдтай гэгч нь хажуунаас минь түшиж авсан тул доош уналгүй тогтож чадлаа.

👑 Our story 👑 |BLACKPINKxEXOWhere stories live. Discover now