💜1💜 (I'm so special)

2.4K 196 153
                                    

💜💜💜Lisa💜💜💜

Болохоо байлаа. Бүх зүйл сүйрч байна. Энэ байдлаараа... Би үгүй болох байх.

Саяхнаас... Надтай хачин зүйлс тохиосон.

Үүл! Яагаад өнөөдөр ийм их үүлтэй өдөр байнаа!? Энэ лав муугийн дохио.

Хүүе! Жисү эгч яагаад өнөөдөр ч бас тэнэг байна? Арай энэ ч бас муугийн...

"Нөгөө... Юу..."

Ямар нэг зүйлээс болоод байдгаараа сандраад байсан надад Чэёон үг хэлэх гэсэн шиг гар хуруугаа оролдон байлаа.

Би: За?

Байзаарай. Түүний харц... Энэ лав баттай муу зүйл!

Чэёон: Бид хоцрох нь.

Би: Хоцрох? Дахиад уу?

Чэёон: Лис. Бид энэ долоо хоногийн турш өдөр бүр хоцорч байна. Мэдээж энэнд миний буруу байгаа л даа... Гэхдээ чи...

Би: Бид үргэлж хоцорсон гэнээ!? Энэ ч муу шүү!

Чэёон: Тиймээ...

Хөөрхий Чэнн. Тэр миний ауранаас болоод зөндөө хоцорчихсон байна.

Би үнэхээр цоглог бас жирийн нэгэн хүн. Ер нь бол сүүлийн хэдэн жил найз залуутай болохыг мөрөөдөж байгаа жирийн л өлсгөлөн оюутан.

Гэхдээ... Саяхнаас амьдрал минь сүйрчихсэн!

Өглөөний бүдэгхэн тэнгэр ягааран харагдаж шинэхэн өдөр эхлэх болсныг сануулна. Өнөөдөр бол 2019 оны 9 сарын эхний долоо хоног. Би энэ долоо хоногоос хичээлдээ орсон. Ер нь бүх Солонгос оюутнууд тэгсэн л дээ.

Гэхдээ тэднээс ялгаатай нь надад муу ёр шүгэлчихсэн!!! Аймшигтай!!!

Би: Бурхан минь!

Чангаар орилон сул дорой Чэёонийг урдуураа барин чичигнэлээ. Чэёон над руу сонин хараад "Чи яах нь энэ вэ?"

Би: Э-Энэ чинь...

Чэёон гудмаар тайван алхах амьтан руу харан инээмсэглээд "Муур л байна шүү дээ. Хөөрхөн муур." гэхэд би "Хар муур!!! Энэ хар муур байна! Энэ бол муугийн дохио!"

Чэёон: Байж боломгүй юм. Чам шиг хүн над шиг авир гаргахыг харах их хачин байна шүү.

Ашгүй муур яван харагдахаа байхад би нуугдахаа болилоо. Тэгээд хамаг байдгаараа санаашраад Чэёонд хэлж чадахгүй дэмий л бүлтэгнэв.

Шинэ өдөр миний хувьд шинэ тамлалт болон хувирсан байлаа. Хичнээн ихээр мөхчихсөн байхад миний байдлыг эрч хүчтэй гэж харж байгаа Чэёон үнэхээр гутранги бололтой шүү. Түүнийг ойлгохгүй байна. Яг уйлах нь ээ.

👑 Our story 👑 |BLACKPINKxEXOUnde poveștirile trăiesc. Descoperă acum