💜9💜

1.3K 157 183
                                    

Түг~ Түг~ Түг~

Зөвхөн надад дуулдах энэ чимээ. Миний зүрхний чимээ. Мэдрэгдэж бас сонсогдоно. Одоог хүртэл тайвширч чадахгүй байна.

Тийм зүйл хийснийхээ дараа бид хавтан дээр зэрэгцэн суугаад юуг ч ярихгүйгээр олон минутыг өнгөрөөсөн байлаа.

Би тэнэг юм шиг л хөөрөн догдолж, Сэүн рүү харах гэхээр ичээд байна. Түүнийг үнссэн гэж бодоход л хамраас цус садарчих дөхөөд байх юмаа!

Хаа нэгтэй рүү гөлрөөд юу ч анзаараагүй байтал гэнэтхэн урууланд минь нэг хүйтэн зүйл хүрэв. Цочиж бас гайхаад үл ялиг биеэ хөдөлгөхөд Сэүн гараа авлаа.

Сэүн: Цоччихсон уу? Энд жаахан хавдчихсан юм шиг байхаар нь. Өвдөхгүй байна уу?

Түүнийг тэгж хэлэхэд энд орж ирэхэд зүв зүгээр байсан доод уруул минь өвдөөд эхлэв. Омо! Арай саяны зүйлээс болоод...

Би хамаг хурдаараа гараараа халхлаад "Я-Яагаад хавдана гэж! Би угаасаа ийм Kylie шиг бамбайсан уруултай!"

Сэүн: Үгүй л юмсан.

Би: Тийм гэж байна! Чи намайг өөрөөс минь илүү мэдлээ юу айн!!

Сэүн чанга чанга инээгээд "Алив ээ, хатагтай Манабон. Яагаад ингэтлээ ичээд байгаа юм? Хийхдээ ичээгүй байж дараа нь ингээд л." гээд нэг тийм зэвүү хүргэсэн царай гаргаад ирэв.

Би: Юу! Хэн намайг ичээгүй гэж байна! За яахав. Тэгвэл ичих нүүргүйгээр хэлээд хаячихъя. Минийх хавдаад чинийх зүв зүгээр байгаа нь шударга бус байна! Хамт хийсэн байхад нэг нь ингэж хохирох чинь юу гэсэн үг вэ!!

Сэүн: Хөөх! Ямар ууртай юм бэ? Мангар.

Тэр намайг өхөөрдсөн эсвэл муу хэлснийг мэдэхгүй. Сэүн хацрыг минь чимхээд тэгж хэлсэн. Дараа нь намайг түүн рүү таг гөлрөн шоконд ороход тэр шоолж эхэллээ.

Би: Хөөш! Муу өөдгүй амьтан!! Хүн шоолоод байлгүй тос авч түрхэж өгдөг сөн үү, маск зүүлгэдэг сэн үү. Арга хэмжээ ав гэж байна!!

Сэүн: Дараа нь ингэх байсан юм бол яах гэж анхнаасаа зөвшөөрсөн юм бэ?

Би: Юу!! Чи муу үнэхээр!!

Сэүн зальтайгаар инээд алдаад "Тэгж л их шударга бус санагдаад байвал хариугаа авахад л болох биш үү?"

Би: Тэгье л дээ. Эгч нь Бэмбэм найзыгаа тоолж барамгүй олон удаа шанаадсаар байгаад боксчиноос ялгаагүй болчихсон. За тэгэхээр бэлдэж бай даа! Дараа нь уйлаад байв!

👑 Our story 👑 |BLACKPINKxEXOWhere stories live. Discover now