💛4💛

1.5K 197 176
                                    

Тэр худалч. Тэр жинхэнэ худалч. Яаж огт санаа зовохгүйгээр ийм худлыг хэлдэг байна?

Тоглоомын талбайн яг төвд байрласан элсэн дээр тухтай нь аргагүй суугаад өөрөөсөө дүү хүүхдүүдийг тойруулан өөрийн хачин яриандаа бүгдийг итгүүлэх өөдгүй охин.

Би аажмаар ойртсоор. Тэр танихгүй охины яриа ч илүү тодроно.

"Хэрвээ ингээд булчихвал хүсэл биелдэг. За харж байгаарай. Хамгийн гол нь зөв хийх хэрэгтэй."

Охин элсэн дээр суухдаа хувцсандаа огт санаа зовоогүй байх бөгөөд гартаа атгасан цагаан чулуунуудаа булж орхив.

"Хөөх!"

Жаахан хүү уулга алдахад охин инээд алдаад "Харсан уу? Ингэж хийх хэрэгтэй. Одоо миний хүсэл биелэх болно."

"Эгчээ. Та юу хүссэн юм бэ?"

"Хмм. Шуудхан асуудаг овсгоотой жаал юм гээч. За яахав. Би хэлье л дээ!"

Охин гялтганасан инээдээрээ инээсээр "Би парк ормоор байна гэж хүссэн. Жил болгоны намар аав минь намайг дагуулж явдаг байсан юм. Гэхдээ тэр энэ жил амлалтандаа хүрэхгүй бололтой."

Охины гунигтай хэлэхийг сонсон яагаад ч юм сэтгэл минь тавгүй болоод ирэв. Жаахан хүүхдүүдийг ээж аав нь хүрч ирээд дуудсанаар өнөөх танихгүй охин ганцаараа үлджээ. Түүний хийх үйлдлийг анхааралтай ажиглан зогссоор.

Тэр хойш харан ямар нэг зүйлийг хийж байсан мөртлөө өөртөө тун итгэлтэйгээр "Ард хэн байна? Хурдан хэлсэн чинь дээр шүү!" гэж маш чангаар хашгирлаа.

Түүний хэлсэн ард нь ганцхан би л байсан юм. Иймдээ ч юу гэхээ мэдэхгүй чимээгүй зогсоход охины царай харагдахгүй ч инээж байгаа нь хангалттай тод дуулдана.

"За яахав! Хэлэхгүй юм биз дээ? Ким Жисү миний бие хүсвэл хэнбугайг ч няц дарах чадалтай охин шүү!!"

Би: Юу? Би өнөөдөр энд нүүж ирсэн юм. Харин чамд гэж хэлэхэд жаахан хүүхдүүдэд худлаа ярих муухай шүү. Харах нь ээ дунд сургуулийнх бололтой. Миний үеийн хүүхэд парк гэнээ? Худлаа гэдэг нь дэндүү илт юм.

Түүний царай нааш эргэж харахад нь хальт харагдаад л өнгөрөв. Учир юу вэ гэвэл охин дэндүү хурдтай хөдлөөд гарыг минь мушгин ямар нэг байж боломгүй хөдөлгөөнөөр намайг дийлчихэв. Юунаас болж над руу дайрсан бас түүнийг яагаад ийм хүчтэй байгааг гайхахдаа би гэрлийн шонтой хоёр гараа гавлуулчихсан байлаа.

👑 Our story 👑 |BLACKPINKxEXOWhere stories live. Discover now