9-р хэсэг "Тоглоод, хаяна"

1.2K 141 3
                                    

Сэрүүлэг дуугарах ч, би үүнийг тоолгүй толины өмнө зогсоно

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Сэрүүлэг дуугарах ч, би үүнийг тоолгүй толины өмнө зогсоно. Өнөөдөр бол даваа гараг. Бас Жонгүг бид хоёрын үерхлийн эхний өдөр. Тодотгол нь хуурамч.

Сургуульд өөрийгөө хааны найз охин гэж харуулахын тулд би өмнө байдгаасаа илүү төгс байх хэрэгтэй гэж бодсон учир өөрөө ч мэдэлгүй сэрүүлгээсээ эрт сэрчихсэн юм. Бурхан минь. Жон Жонгүг намайг яаж орхив доо?

Би санаа алдсаар, хавчаараа тэгшлэн, цүнхээ авсаар доош буув.

Өмнө би хүмүүсийн бодол, надад огтхон ч хамаагүй гэж боддог байлаа. Гэхдээ энэ үнэхээр хамаатай юм байна. Тэр тусмаа чи сургуульдаа бүх зүйлээрээ шилдэг бас хаан гэж хочлуулдаг залуугийн найз охин байвал, их зэргээс ч илүүтэйгээр хамаатай болж таарна. Үүнийгээ дагаад дарамт,төсөөллөөс хол даван мэдрэгдэж байна. Дарамт гээч зүйл яг л миний дээрээс маш их даралтаар дараад, гавлыг минь цоолж, хүзүүг минь нуруутай хамт хугалах гээд байгаа юм шиг санагдаад байна. Би үхэхгүй биз дээ? Тийм биз?

Сүүлийн удаа толинд харчхаад гэрээс гарахад үүдэнд хоёр машин хүлээж байв. Нэг нь мэдээж ахын машин бол нөгөө нь Жонгүгийн машин байсан юм. Тэр бас ямар хороо хутгах гээд энд ирчихсэн юм бол доо?

Би Жонгүг дээр очсоор "Юу хийж байгаа юм?" хэмээн асуухад, тэр бэлхүүсээр минь тэвэрсээр чихэнд минь ойртон, "Найз охиноо ирж авах нь мэдээжийн зүйл биз дээ?" гэсээр чихэн дээр үнэсчхэв. Ийм зүйлс ном дээр гарах тоолонд, би үнэхээр их догдолж, надад ч бас тохиолдоосой гэж хүсдэг байсан л даа. Гэхдээ биеэр үзэх юм бол үнэхээр эвгүй юм. Дургүй хүрчихлээ.

Би түүнийг өөрөөсөө түлхсээр, "Ойлголоо. Гэхдээ би ахтайгаа явна. Бас энэ нялуурлаа сургууль дээр л хийж үз." гээд, эргэхэд ах цаанаас "За за би явлаа шүү Жэминаа. Чи Жонгүгтэй явчихгүй юу дөө." ийн хэлсээр намайг орхиод явчхав.

Үнэхээр үү? Тэр яаж намайг орхиод явж чадаж байна аа? Тэгээд бүр энэ залуутай шүү. Энэ хачин амьтан дүүд нь ямар нэг муу зүйл хийчихвий гэж санаа зовоод, дагуулаад явах байтал, орхичихдог шүү.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] To All the Boys I've Loved Before |JJK|Where stories live. Discover now