8-р хэсэг "Найз охин"

1.1K 142 0
                                    

Одоо ч нулимс минь зогсохгүй байх агаад хааяа нэг нулимс ганц хоёроор урссаар, би эхэр татан сууна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Одоо ч нулимс минь зогсохгүй байх агаад хааяа нэг нулимс ганц хоёроор урссаар, би эхэр татан сууна. 

Би усан санд унан бараг л амиа алдах дөхсөн тул багш намайг өнөөдөртөө гэртээ харьж амар гэсэн. Харин Эли-г яасныг мэдэхгүй юм. Магадгүй тэр хөөрхөн царай болон сургуулийн аль нэг компьютер дээр байгаа уучлал хүссэн өргөдлөө хэвлэж өгөөд л, асуудлаас мултрах байх. 

Бас өөр нэг зүйл нь, намайг ухаан орсны дараа Жонгүг даруй тэндээс авч гарахад Тэхён үүдэн зогсож байсан юм. Тэр намайг живэхийг харсан л байж таараа. Эсвэл ухаангүй байгааг минь. Гэсэн ч тэр над дээр ирээгүй, хараал идсэн үүдэнд зогссоор л байсан. Үнэндээ одоо түүнд үнэхээр их уур хүрч байна. Би түүнд чадлаараа сайхан хандаж, түүнд туслах гэж хичээсэн байхад тэр яаж ингэж хандаж чадаж байна аа?

Тэхён надтай ярилцахыг хүссэн ч, Жонгүг түүн рүү аймшигтай хараад "Түүнд тантай ярих тэнхэл байхгүй гэж бодож байна, хён." ийн хэлсээр намайг авч явсан. Харин одоо бид түүний машинд хамтдаа хагас тэврэлдэн сууж байна. Үнэндээ тэр надад энгэрээ зээлүүлж харин би зээлж байгаа юм л даа. 

Би тайвшрах мэт уртаар санаа алдахад, Жонгүг над руу харсаар "Явцгаая. Би чамайг гэрт чинь хүргээд өгье." гэхэд, би толгой дохин түүнээс хөндийрөв. 

Энэ жил би үнэхээр их хичээлээ тасалж байх шиг байна. Багш нар үүний минь төлөө хэдэн оноо хасах бол гэдгийг бодохоос ч айдас хүрэх шиг. Өнгөрсөнд би өдөр бүр хичээлдээ явж, орой бүр номоо уншаад л, тайван бас жаргалтай байдаг байсан. Надад хоёр сайн найз бас хайртай хөвгүүн байсан. Гэхдээ одоо аль нь ч алга. Хайр дурлал надад үргэлж хагацал авч ирэх юм. Яг л өмнөх шигээ. 

"Жэминаа, бид ирчихлээ." Жонгүгийн дуугаар л би гүн бодлоосоо ангижирч, гэртээ ирсэн байгаагаа анзаарлаа. 

Би толгой дохин машинаас буухад, салхи биеийг минь зүсэх аятай л салхилахад өөрийгөө одоо хүртэл усны хувцастай байгаа гэдгийг мэдрэв. 

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] To All the Boys I've Loved Before |JJK|Where stories live. Discover now