15-р хэсэг "Чи хөөрхөн!"

1K 140 2
                                    

"За хүүхдүүдээ! Бүгд энд ирээд өөрсдийн өрөөнийхөө картуудыг аваарай

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"За хүүхдүүдээ! Бүгд энд ирээд өөрсдийн өрөөнийхөө картуудыг аваарай." багш хэлэхэд хүүхдэд бүр багшийн өмнө байх хайрцгаас өрөөний картуудыг авлаа. Бидний байрласан буудлын өрөөнүүд нь электрон цоожтой болохоор ийм байгаа хэрэг л дээ.

Хүүхэд бүр нэг нэгээрээ өрөөнийхөө түлхүүрийг авахад нь би ч бас очин авлаа.

"Чи хэдийг авсан?" Тэхён над дээр ирэн ийн асуухад, би картаа эргүүлэн харсаар "209 чи?"

Тэхён хошуугаа унжуулсаар "Би 201. Харамсалтай байна." гэхэд нь би инээмсэглэн "Зүгээр дээ. Угаасаа удахгүй юм чинь, нэг их тоох хэрэггүй." ийн хэлээд, түүнийг өнгөрсөөр өрөө рүүгээ явлаа.

Энэ амралтын газар нь хажуудаа цанын баазтай болохоор бүгд л тэнд гулгахаар явдаг. Харин миний хувьд би өмнө хэзээ ч явж байгаагүй. Явахыг хүсэж ч байгаагүй. Зүгээр л гэртээ амар тайван номуудаа тэвэрсээр өнгөрөөдөг байлаа. Харин энэ удаа өөрийн бүтэлгүй дурлал эсвэл хуурамч үерхлийнхээ гороор ингээд байж байна.

Яахав алдах зүйл нэг их байхгүй л дээ. Би угаасаа цанаар гулгаж чадахгүй болохоор өдөржин өрөөндөө номоо уншаад л суух болно.

Ард минь хаалга онгойх дуугарахад, би өрөөний хамтрагчтайгаа мэндлэхээр эргэж харахдаа гайхаж орхилоо.

Уг нь эр эмээрээ салж ордог биз дээ? Үгүй юм уу? Жон Жонгүг энд юу хийж байгаа юм бэ?

"Чи энд???" би гайхсаар асуухад, Жонгүг картаа дээш өргөн "Би энэ өрөөг сугалсан юм."

Үнэхээр үү? Тэр үнэхээр энэ өрөөг сугалсан гэж үү? Би нэг л сайн итгэж өгөхгүй байх юм.

Би толгой дохисоор "Ойлголоо. Ингэхэд чи Эли-тэй буцаад нийлчихсэн бололтой. Баяр хүргэе. Одоо дахиж бид жүжиглэх шаардлагагүй боллоо шүү дээ." ийн хэлэхэд, Жонгүг "Үнэндээ энэ тийм биш ээ. Би..." гэхэд нь би түүний яриаг таслав.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] To All the Boys I've Loved Before |JJK|Where stories live. Discover now