2-р хэсэг "Баяртай"

1.3K 152 0
                                    

Хичээлийн нээлт дээр сонссон зүйлээсээ болоод бид бүгд үнэхээр хачин байдалд ороод байх шиг

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хичээлийн нээлт дээр сонссон зүйлээсээ болоод бид бүгд үнэхээр хачин байдалд ороод байх шиг. Тиймээс л одоо ингээд хоолны ширээний ард чимээгүй сууж байна.

"Тэгэхээр бүгдээрээ түүнд баяр хүргэцгээе! Энэ түүний багаасаа мөрөөдсөн зүйл шүү дээ." би эвгүй байдлыг эвдлэхээр ийн хэлсээр аягатай шүүсээ дээш өргөлөө. Миний хичээл зүтгэл ч талаар болсонгүй. Бүгд надтай нэгдэн аягатай зүйлсээ дээш өргөн тулгалаа.

"Чи явахгүй байж болохгүй хэрэг үү?" Тэхён хэлсээр Сүёон руу харахад тэр санаа алдаад

"Үнэндээ би материалаа тийш явуулаагүй юм аа. Үүнийг эцэг эх минь хийсэн. Тиймээс би үүнийг өөрийн дураар шийдэж чадахгүй." ийн тайлбарлав.

"Хараал ид гэж. Тэгээд чи үнэхээр явах гээд байгаа гэж үү?" Тэхён ширээн дээрх зүйлсийг хоморголон унагаасаар ийн хараахад би хурдхан доош сууж газраар хөглөрөх шилнүүдийг түүлээ. Тэгэхээр энэ бол Тэхёны муу тал. Муу ч гэж уурласан дүр төрх нь гэвэл илүү дээр байх.

"Хоёулаа гадаа гарч ярилцацгаая." Сүёон Тэхёныг чирсээр гадагш гарахад ард нь үлдсэн залуус санаа алдсаар суув.

"Тэд үнэхээр зүгээр гэж бодож байна уу?" Жонгүгийг ийн асуухтай зэрэгцэн гадаа чанга хашхирах чимээ гарав.

"Би явж тэднийг харлаа." би хэлсээр дээш өөрийн өөрөө рүүгээ гарахдаа хамаг хурдаараа гүйж байлаа. Миний өрөөний цонх шууд арын талбай руу харсан байдаг учир тэдний маргааныг харах хамгийн тохиромжтой байрлал гэж бодож байна.

Намайг өрөөндөө ирэн тэднийг харахад бүх зүйл арай ч хамгийн дор байдалдаа орчхоогүй байлаа. Тэд бие биен рүүгээ орилж, Тэхён байдгаараа уурласан харагдаж байна. Харин Сүёон цааш хараад зогсчихсон учир царай нь харагдахгүй байна. Тийм ээ, тэд зүгээр бололтой.

Би хөшгөө хаахдаа хажууханд байх өөрийн төсөөлөлтэйгээ таарлаа. Та нарт танилцуулахад энэ залуу бол Тэхён. Гэхдээ миний толгой дотор байдаг Тэхён. Тэр өдрийн турш надтай хамт байдаг ч, надаас өөр хүн түүнийг харж чаддаггүй нь хамгийн сайхан нь юм даа.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] To All the Boys I've Loved Before |JJK|Where stories live. Discover now