3-р хэсэг "Хүсэхгүй байна."

1.2K 151 1
                                    

Сүёон яваад хоёр долоо хонолоо

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Сүёон яваад хоёр долоо хонолоо. Энэ бүх хугацаанд Тэхён хэнтэй ч яриагүй. Бүр найзуудтайгаа хүртэл шүү. Тэр улам л дотогшоогоо болоод байгаа. Бас энэ нь миний санааг зовоож байна.

Харин миний хувьд би ахин Тэхёнд захиа бичсэн. Энэ миний 18 дахь захиа ч, Тэхён үүнийг хэзээ ч авахгүй гэдэг нь жаахан харамсалтай л юм. Эсвэл үнэхээр азтай хэрэг биз. Учир нь би хайр дурлалаасаа болоод түүнийг өөрөөсөө холдуулахыг хүсэхгүй байна.

Хэрэв Сүёон Тэхёнд дурлаагүй, Тэхён Сүёонд хайртай болоогүй байсан бол би энэ бүх захиануудыг Тэхёнд өгөөд сэтгэлээ илчлэх байсан. Магадгүй бид үерхэх ч байсан юм билүү?

Гэхдээ бодит байдал дээр тэр надад биш миний найзад дурласан болохоор би яаж ч чадаагүй юм даа.

Өнөөдөр бямба гараг учир хичээл тарсны дараа ах минь шууд л үдэшлэг рүү явсан. Тиймээс би гэртээ ганцаараа байна.

Би саяхан авсан номоо хэдийн уншаад дуусгачихсан учир хийх зүйлгүй өрөөндөө гиюүрэн сууж байгааг минь чи харж болно. Үгүй ээ, би уншиж болно гэх гэсэн юм.

"Магадгүй чи надад бичсэн захидлаа уншиж болох юм!" Энэ бол миний төсөөллийн Тэхён. Тэр намайг гунигтай үед хажууд минь гарч ирээд хэрэгтэй зөвлөгөөг өгдөг. Яг л хувийн зөвлөгөө өгөгч шиг.

Би санаа алдсаар ширээн дээр байх захиаг аван, хувцасны өрөөндөө орсоор өөртөө уншиж өглөө. Энэ миний бичсэн хамгийн сүүлийнх.

"Хонгор Тэхён минь.

Чамд захиа очих өдрийн мэндийг хүргэе! Чи магадгүй энэ захиаг аваад гайхах байх л даа. Гэхдээ надад зайлшгүй хэлэх ёстой нэг зүйл байна. Би чамд сайн! Тийм ээ, энэ үнэхээр солиотой сонсогдож байгаа байх. Гэхдээ л би чамд сайн. Үнэн гэвэл би чамайг Сүёонд сайн болохоос ч өмнө сайн байсан. Харамсалтай нь би үүнийгээ өөрөө ч мэдэлгүй явсаар олон хугацааг алгасчээ. Би чамд хайртай. Чиний нүдэнд бүр ч илүү хайртай. Энэ яг л ертөнцийн бүх үнэнийг тольдож болох ариун зүйл мэт. Би чиний нүд рүү харахдаа өөрөөсөө хүртэл нууж байсан зарим зүйлсээ олж хардаг. Чиний нүд үзэсгэлэнтэй. Би удаан харвал яг л багынх шигээ живээд, ахин хэзээ ч гарч ирж чадахгүй байх юм шиг. Ёроолгүй огторгуй руу ороод, тэнд байх мянга мянган оддын гялбаанд замаа олохгүй, үүрд төөрөх юм шиг мэдэрдэг. Тиймээс би чиний нүд рүү удаан харж чаддаггүй. Живчих байх гэж айгаад, төөрчих байх гэж эмээгээд нүд рүү чинь ч удаан харж чаддаггүй. Өнөөдөр чиний намайг хамгаалсан явдалд чинь миний зүрх хэмжээлшгүй ихээр баярласан. Тэр дэндүү дэггүй болохоороо чиний үйлдэлд бараг л цээжнээсээ гарч ирээд ангиар нэг догдолсондоо үсэрч дэвхцэн гүйчхээгүй. Чамайг миний мөрөөр тэврэхэд би өөрийн зүрхний цохилтоо дарахын тулд амьсгаагаа түгжсэн. Гэхдээ үүнээсээ болоод бараг л үхэх шахсан шүү! Чи надад ингэж л гүн нөлөөлдөг. Чи бас чиний бүх зүйл намайг өөртөө уусгаж аваад, хэсэг хэсгээр минь задлаад, өөрт нуусан үнэнийг минь гаргаад ирэх вий гэсэн дээ би чиний дэргэд хэт ойр байж чаддаггүй. Энэ үнэхээр тэнэг сонсогдож байгаа байх л даа. Гэхдээ л чи өөрөө ч мэдэлгүйгээр миний зүрхийг өөртөө аваад хаа нэгтээ нуучихсан үзэсгэлэн. Би чамд хайртай. Чи өмнөх захиануудыг минь уншаагүй болохоор би ахиад л чамд сэтгэлээ илчилж байна. Магадгүй би захиа бүр дээрээ сэтгэлээ илчлэх байх. Энэ өдрийг болон дараа дараачийн бүхий л өдрүүдийг сайхан өнгөрүүлээрэй.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] To All the Boys I've Loved Before |JJK|Where stories live. Discover now