0-р хэсэг "Миний найзууд"

4.2K 203 3
                                    

Эрт урьдын цагт нэгэн бүсгүй амьдардаг байжээ. Түүнд бүх зүйл байсан гэж хэлэхгүй ээ. Гэвч түүнд баян гэр бүл, сайн найз бас өндөр боловсрол байсан учир түүнийг дутагдах зүйлгүй хэмээн нэрийдэж болох юм.

Бүсгүй өөрийн амьдралдаа үргэлж сэтгэл хангалуун амьдардаг байсан ч, нэгэн өдөр түүний сэтгэл зүрхийг өөрийн болгох залуу гарч ирснээр тэр хувь заяандаа харамсаж эхэлсэн юм.

Түүний дурласан залуу энгийн нэгэн худалдаачин байсан юм. Тэр хотын төвд бяцхан малгайн дэлгүүртэй агаад өдөр нь малгайгаа зарж мөнгө олдог бол шөнө нь хүмүүсийн захиалсан малгайнуудыг хийдэг байлаа.

Нэгэн өдөр бүсгүйн эцэг эх аяллаар явахаар болохдоо өөрсдөдөө зориулж чамин малгай хийлгэхээр залууг дуудахад бүсгүй тэр хоёр анх уулзсан юм. Бүсгүй түүнд анхны харцаар дурласан агаад эцэг эхээ явсны дараа өдөр бүр залуугийн бяцхан малгайн дэлгүүрт очдог байв.

Хүмүүс ч бүсгүйг залуугийн хийсэн чамин малгайнуудыг үзэхээр ирдэг хэмээн итгэдэг байлаа. Энэ маягаар олон хоног болоход залуу бүсгүйн ирэх цагийг хуруу даран хүлээдэг зуршилтай болов. Гэвч энэ өдөр бүсгүй ирсэнгүй. Үүний дараачийн өдөр ч бас хүлээсэн боловч ирсэнгүй. Ингээд залуу бүсгүйн гэрийн ардхан байдаг балжингарамын талбайд очиход бүсгүй тэнд байж байв.

Бүсгүй залууг харсаар инээмсэглэн "Тэхён." гэхэд залуу ч бас инээмсэглэн түүн рүү алхсаар "Жэмин--"

"Хараал ид. Өвдөж байна." номын сангийн булангаас олсон шинэхэн хайр сэтгэлийн романаа уншиж байхад нүүрэн дунд минь хүчтэй буусан дэрнээс болж би харааж орхилоо.

Сүёон миний хэвтрийн хажууд суусаар "Алив л дээ Жэмин. Маргааш бид анги дэвших гэж байна. Шинэ жил, шинэ хүүхдүүд, шинэ адал явдал бас шинэ хичээлүүд. Энэ үнэхээр сэтгэл догдлом биш гэж үү?" энэ жилийн бүхий л үйл явдлыг төсөөлөх мэт гараа атган энгэртээ авсаар дээш харан суух аж.

Харин би нүдээ эргэлдүүлсээр "Тийм ээ тийм. Энэ үнэхээр сайхан юм. Гэхдээ би өөрийн Ханс бас Виолито хоёрын гайхамшигт хайрын түүхийг уншмаар байна." ийн хэлэхтэй зэрэгцэн өрөөний хаалгаар Тэхён шагайлаа.

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] To All the Boys I've Loved Before |JJK|Where stories live. Discover now