28

7.4K 470 32
                                    

Jung_hoseok:
Сайн уу? Жимин мөн үү?...

Park_jimin:
Тиймээ мөн байна. Ямар нэгэн зүйл хэрэг болоо юу?

Jung_hoseok:
Хэдий ичмээр ч гэсэн чамд нэг зүйл хэлэхгүй бол болохгүй юм шиг санагдаад...

Park_jimin:
Зүгээр дээ. Би анхааралтай сонсож байя.

Jung_hoseok:
Б-би нөгөө юу л даа... Зураасаар хэлэхэд хэтэрхий ичмээр байгаа болохоор... чи нөгөө өнөөдөр завтай бол хоёулаа уулзаж болох уу гэх гээд л...?

Park_jimin:
Мэдээж би завтай байна. Өнөө орой цэцэрлэгт хүрээлэнд 10 цагаас уулзацгаая!

Jung_hoseok:
Ойлголоо. Би чамайг хүлээж байя?

-

" Ахаа энэ хувцасны аль нь гоё байна? Энэ хар хүрэн хослол уу? Эсвэл бие ил гарсан задгай хувцас уу?"

" Хараал ид Жон Хусог! Чи бүхэл бүтэн 5 цаг миний өмнө наад хувцаснуудаа барьж эргэлдээ! Өөртөө таалагдаж байгааг нь өмсөөд эндээс зайлж үз! Чи болзооноосоо хоцрох нь тэнэг минь?"

Хусог яаравчилсаар гартаа таарсан нэг хувцасаа шүүрч аван дээгүүрээ углаад гүйхээрээ нэг гарав.

" Бурхан минь гэж?"

Юнги толгой сэгсэрсээр түүнийг хэр тэнэг болохыг гайхна.

Хусог хөлөө хугалах шахам гүйсээр төв цэцэрлэгт хүрээлэнд ирэн захын нэг суудал дээр амьсгаагаа даран хэсэг суулаа.

" Хусог мөн үү?"

Жимин хаанаас ч юм гарч ирэн түүний мөрөн дээр гараа тавьхад Хусог золтой хашгирчихсангүй.

" Б-бурхан минь гэж... Тиймээ би Хусог мөн байна. Ийшээ суугаач?"

Хусог түүнийг уриалгахан дуудаад хажуудаа суулгах нь тэр.

" Санасаныг бодвол царайлаг юм гээч? Гэхдээ миний Жонгүгийг яаж гүйцхэв..."

Жимин сүүлийн өгүүлбэрээ өөртөө сонсогдохоор хэлсэн боловч Хусог олоод сонсчихсон байлаа.

" Чи сая юу гэсэн бэ?"

" Чамайг царайлаг юм аа гэсэн юм? За тэгээд яах гэж энд дуудсан юм бэ дээ?"

𝐏𝐇𝐎𝐍𝐄 𝐒𝐄𝐗Where stories live. Discover now