12

6.6K 594 8
                                    

"Жонгүг?... "

Жонгүг Жиминыг харсан даруйдаа сандран Тэхёныг өөрөөсөө хүчтэй түлхэн унагааж орхив.

"Ж-жимин чи буруу ойлгоод байна. Би зүгээр л түүнийг тайтгаруулаж байсан юм аа. "

"oh... Хонгор минь би чамайг огтхон ч хардаагүй байхад яагаад надаас уучлалт гуйгаад байгаа юм бэ? "

"Т-тэгэхгүй бол чи уурлачихдаг биз дээ? "

"Энэ ч яахав. Хамгийн гол нь чи Тэхёныг түлхээд унагачихлаа "

Жимин санаа алдсаар Тэхёныг татан босгов.

"Ингэхэд яагаад та хоёр хамт байгаа юм? "

Жимин бага зэрэг хөмсөг зангидсан харагдах ч тун тайван байх аж.

"Би...-"

"Би түүнийг дуудсан юм аа Жимин?"

"Тэхён, чи яагаад уйлчихсан юм?"

Жимин дахиад л түүнийг шалгааж эхлэлээ.

"Б-би.. Би хайртай залуудаа хаягдчихсан. "

Тэхён арай л гэж нэг өгүүлбэр гүйцээн цурхиртал уйлаад унав.

"Бурхан минь Тэхён, тайвширч үз. Тэгээд ярилцацгаая? "

Жимин түүнийг дагуулан явсаар буйдан дээр суулгах нь тэр.

"Жимин... Пак Жимин би чамд атаархаж байна. "

"Юу гээд амандаа үглээд байгаа юм бэ? Бас хэндээ хаягдчихсан юм? "

"Жимин, Б-би түүнийг үнсмээр байна болох уу? "

"Юу? Чи бүр галзуурчихаа юу? Яагаад надаас асуугаад байгаа юм? "

"Т-Тэр надад хайргүй гэсэн... Т-Тэр чамд яг л би түүнд хайртай шиг тийм л их хайртай гэж хэлсэн. "

"Тэхён, чи муу байх шиг байна. Одоо унтаад амарчих."

"БИ ХЭЛЭЭД БАЙНА ЖИМИН! Т-Тэр надаас илүү хараал идсэн чамд хайртай! Чи надаас юугаараа илүү юм бэ новш минь? "

Тэхён шууд л Жиминыг барьж аваад сэгсчиж эхлэхэд Жонгүг сандарсаар тэднийг салгалаа.

"Тэхён, юу яриад байгааг чинь огтхон ч ойлгохгүй байна! "

"Чи түүнийг минь үнссэн үү? Түүнд минь хүрсэн үү? Яагаад тэгж байгаа юм бэ Пак Жимин... "

Тэхён дахиад л асгартал уйлаад унав.

"Чи хэний талаар яриад байгаа юм? "

"Би үнэхээр гомдож байна... Үгүй ээ, гомдох гэвэл хэтэрхий хялбар сонсогдоно. Би маш их шархалж байна. "

"Хараал идсэн Жонгүгийн талаар л гэж битгий хэлээрэй! "

"Тийм биш ээ Ахаа! Та юу яриад байгаа юм, явцгаая! "

Жонгүг уурссаар тэднийхээс гаран явлаа.

" Ким Тэхён чамайг хараал идэг! "


𝐏𝐇𝐎𝐍𝐄 𝐒𝐄𝐗Where stories live. Discover now