22

5.9K 493 27
                                    

Өглөөний наран цонхоор орж ирэн шалдан шахуу унтах хоёр залуугийн дээрээс төөнөлөө.Тэдний хэн хэн нь нойроо булаацалдах бөгөөд багахан ярвайж харагдана.

"Босоорой хайрт минь?"

Жонгүг нойрмог хоолойгоор түүний чихэнд шивнэн зөөлхөн инээмсэглэнэ.

"Мм..."

" Миний ханхүү сэрээрэй?"

Жонгүг учир нь мэдэгдэхгүй царайны хувирал гаргаад үсрэн босч Тэхёны дээр гараад хэвтчихэв.

"А-аа энэ өвдөөд байна шдээ!"

Тэхён бага зэрэг уйлагнах бөгөөд Жонгүгт эрхэлж байгаа нь илт байв.

" Намайг уучлаарай хонгор минь энэ-..."

Түүний яриаг таслан Ким хадагтай гал тогооноос хоол болсныг сануулан хашигралаа.

"Аа~ Би ичээд байна аа! Бууж чадахгүй нь ээ?"

Тэхён эрхэлсээр нүүрээ дэрэнд наан үглэх нь эгдүүтэй.

" Хэрвээ яг одоо босохгүй бол би үүнээс ч илүү ичимээр зүйл хийнэ гэдгээ амлчихья Ким Тэхён."

-

"Сайхан амарсан уу Ээжээ?"

Түүний хэлсэн үгэнд Ким хадагтай ч тэр Тэхён ч тэр гайхацгаан хэсэг чимээгүй болох нь тэр.

" Тэгэлгүй яахав. Ийшээ суу хоолоо идэцгээе?"

Жонгүг ч инээд алдсаар ширээнд суулаа. Удсан ч үгүй Тэхён хооллох явцдаа үе үе огих бол тэд үүнд нэг их анхаарал хандуулахыг хүссэнгүй.

"Тэхён, үр минь зүгээр биз дээ?"

"Мэдээж зүгээр-..."

Тэхён дахин огисоор нойлын өрөө лүү хурдтай гүйлээ.

" Бурхан минь тэр яагаад байна аа?"

Ким хадагтай санаа зовсоор түүний араас орох нь тэр.

𝐏𝐇𝐎𝐍𝐄 𝐒𝐄𝐗Where stories live. Discover now