16

6.1K 557 33
                                    

나의사랑❤️:
Хонгор минь,чи хаана байгаа юм?

나의사랑❤️:
Яагаад утсаа авахгүй байгаа юм бэ?

나의사랑❤️:
Энэ зурвасыг авчихаад заавал надруу залгаарай.

나의사랑❤️:
Би чамд санаа зовчихлоо бурхан минь гэж...

나의사랑❤️:
Хоёулаа уг нь өнөөдөр уулзана гэж тохирсон биз дээ?

나의 토끼🐰💜:
Өө Жимин?

나의 사랑❤️:
Чи хаана байна Жонгүг! Хайрт минь зүгээр биз дээ...

나의 토끼🐰💜:
Б-би Тэхён байна аа?

나의 사랑❤️:
Юу! Чи яахаараа Жонгүгтай хамт байдаг юм! Бас түүний утас яахаараа чамд байж байдаг билээ!

나의 토끼🐰💜:
Тэр манайд ирсэн юм аа...

나의 사랑❤️:
Яах гэж? Тэр чамд дургүй Тэхён!

나의 토끼🐰💜:
Зүгээр л ээж маань түүнийг оройн хоолонд урьсан юм аа...

나의 사랑❤️:
Жонгүг хаана байна! Чи түүнтэй юу хийсэн!

나의 토끼🐰💜:
Тайвшир Жимин. Тэр унтаж байна? Хэрвээ хүсвэл би түүнийг сэрээж болох юм?

나의 사랑❤️:
Чи галзуурчихаа юу! Яагаад чамтай хамт Жонгүг унтана гэж!

나의 토끼🐰💜:
Харин л дээ? Тэр яагаад надтай хамт унтаж байгаа юм бол? Магадгүй түүний сэтгэл надруу эргэсэн байх?

나의 사랑❤️:
Hah? Чи түүнийг тийм амархан өөрийн болгочих нь гэж санаа юу? Ким Тэхён намайг сайн сонсож бай! Жон Жонгүг бол минийх,минийх байсаар ч ирсэн байх ч болно. Харин чи өөрийгөө юу болохыг мэдэх үү? Зүгээр л илүүдэл хүн ойлгосон уу!

나의 토끼🐰💜:
Хэн нь дийлэхийг харж л бай Пак Жимин!

Тэхён Жонгүгийн утсыг байранд нь тавин хажуугаар нь зөөлхөн орж хэвтлээ.

"Чи үнэхээр үзэсгэлэнтэй юм Жонгүгие?"

Тэхён чимээгүйхэн түүний чихэнд шивнэн нүднийх нь урдуур унжсан үсийг чихнийх нь араар хийнэ. Гэнэт л түүнд мэргэн санаа орж ирэн Жонгүгийг нойрмог мөн ихээхэн согтуу байгаа дээр өөрийнхөө мэдэхыг хүссэн асуултаа асуухаар шийдлээ.

"Чи надад хайртай юу?"

Жонгүг хэсэг ярвайн хэвтсэнээ инээмсэглэн нойрмог хоолойгоор "Тийм" гэж шивнэнэ.

"Тэгвэл Пак Жиминд хэр их хайртай юм?"

"Чамайг гэсэн хайрыг гүйцэхгүй гэж айж байна..."

Жонгүгийн хоолой хэтэрхий нойрмог байгаа болоод ч тэр үү ойлгогдох төдий сонсогдоно. Гэвч Тэхён түүний хэлсэн бүхнийг хангаллтай сайн сонсож байсан юм.

"Хэрвээ надад хайртай байсан юм бол яах гэж намайг өөрөөсөө түлхсэн юм бэ?"

"Б-би мэдэхгүй байна..."

Жонгүг энэ үгнийхээ дараа жигтэйхэн хурхиран буруу хараад хэвтчихэв. Ямартай ч Тэхён хүссэн хариултаа авч чадсан учраас инээд алдсаар унтахаар цааш харав.

-
Нарны туяа нимгэн цагаан хөшгийг нэвтлэн Жонгүгийн нүүрэн дээр тусах бол тэрээр байдгаараа ярвайн нойроо булаацалдах аж.

"Хараал идэг!"

Жонгүг үгэлсээр босохдоо өөрийгөө гэртээ хоноогүйг саналаа. Мэдээж шүү дээ тэр хоёр дахь худагаа уугаад л дэлхийгээс тасарсан.

"Э-энэ тэгээд хэн бэ?"

Жонгүг байдгаараа гайхсаар хажуудах хүнээ зөөлхөн нударч үзэв.

"Жонгүгие сэрчихсэн үү?"

Тэхён нүдээ нухалсаар эвшээлгэх нь эгдүүтэй.

"Жонгүгие гэнэ ээ! Чи надад ямар хараал идмэрээ хийчихсэн юм! АРАЙ БИД ХОЁР ОРОЙ-..."

"Бурхан минь битгий хашигчаад байлдаа! Чи юу ч санахгүй байгаа хэрэг үү?"

"Чамд санаж байгаа юм шиг харагдаад байна уу?"

"Хараал ид! Гэхдээ чиний хэлсэн бүхэн үнэн биздээ?"

"Би чамд юу хэлсэн гэж!"

"Надад хайртай, тэр ч болоогүй намайг гэх хайр юуг ч гүйцэхгүй гээд л...Бас чи намайг үнссэн!"

"Юу яриад байгааг чинь сайн ойлгохгүй байна! Эсвэл чи зүүдэлсэн юм уу? Тэглээч би яаж ч согтсон чам шиг хүнийг үнсэхгүй ойлгов уу?Одоо тэнэгтээд байлгүй холдож үз!"

"Ч-чи бас надад Жиминээс илүү хайртай гэж х-хэлсэн биздээ новш минь!"

Тэхён нулимс дуслуулсаар хаалгаар гаран явах гэж буй түүний араас дэр шидэж орхив.

"Чи сая юу гэсэн бэ? Би чамд Жиминээс илүү хайртай гэж хэлсэн гэх гээд байна уу? Битгий мөрөөд гаж донтон минь!"

Жонгүг дэлбэрэх гэж байгаа мэт уурлан хаалга савсаар гаран явлаа.

"Жо-жонгүг чи яагаад ийм юм бэ?"

Eey za nmg bapiad idciw zvqp xvleej bai zyu alaad ogno hhah💜 ta nap bac nmg nyytsp ynshaad bailqu comm ntp bicij bailda tgwl ilvv ypam opnoshd🥰

𝐏𝐇𝐎𝐍𝐄 𝐒𝐄𝐗Where stories live. Discover now