25

5.1K 456 28
                                    

"Ч-чи зүгээр үү Т-ТЭХЁН? Ямар нэгэн зүйл-..."

"Яв Жонгүг! Намайг бүр мөсөн галзуурхаас өмнө эндээс гарч үз!"

Тэхён толгойгоо барисаар өөрийгөө хангалттай барихыг хичээж байлаа.

"Би чамайг орхиод хаашаа ч явахг-..."

"ХАРААЛ ИД ЗАЙЛААЧ ДЭЭ! НҮДНЭЭС ДАЛД ОР! Дахиж миний нүдэнд харагдах хэрэггүй. Харагдсан байлаа ч тэр үед би чамайг танихгүй!"

Тэхён толгойтой үсээ зулгаан нүдээ тас анисаар Жонгүг руу хашигчина.

" Тэхён, юу яриад байгаа юм бэ?...Т-ТЭХЁН НАМАЙГ СОНСОЖ БАЙНА УУ! Тэхён бурхан минь сэрээч дээ!"

Тэхён түүний нүдэн дээр ухаан алдаад уначихав. Учир нь тэрээр саяны үйл явдлаас болоод хэтэрхий их цочрол авсан бөгөөд 6 жилийн өмнөх сэтгэцийн өвчин нь дахиад задрах нь тэр.

" Х-хайрт минь яагаад байгаа юм бэ? Гуйя сэргээч дээ?"

Тэхён учир зүггүй таталт өгөн амнаас нь цагаан хөөс сахарч эхлэв. Энэ өвчин тоглоом биш.

"Б-би одоохон Тэхён! Эмч дуудаад ирэх болохоор тэсээрэй!"

Жонгүг сандарсаар гүйхээрээ нэг гадагш гарлаа.

-

" Эмчээ тэр зүгээр биз дээ? Гуйя...тийм гэж хэлээч!"

" Ким Тэхён бол манай эмнэлгийн хамгийн хүнд өвчтөн байсан юм. Тэр төрхөөсөө л сэтгэцийн өвчтэй байсан бөгөөд бид түүнийг эмчлэх гэж чадлаараа хичээсэн. Тэр өдөр болгон бөөлжиж тэгэх болгондоо таталт өгөн ухаан алдаж унадаг байсан. Түүний сэрүүн байхыг харах үнэхээр хэцүү нэг бол тайвшруулах тариа хийлгээд хэдэн өдөр ч хамаагүй унтана. Нэг бол ухаан алдаад уначихна. Хааяа нэг сэрүүн байхаараа өөрөө өөртэйгээ яриад л уйлаад инээд алдаад үнэхээр сонин байдаг байсан.-..."

" Эмчээ тэр-..."

"Миний яриаг битгий тасла. Харин 6 жилийн өмнө тэр гайхамшигаар эдгэсэн юм. Тэр яг л эрүүл хүн шиг болчихсон байсан. Бид ч түүнийг эдгэсэнд үнэхээр их баярлаж байлаа-..."

"Гэвч тэр явдлаас хойш 6 жилийн дараа нэг залуу түүний амьдралд орж ирээд бүхнийг орвонгоор нь эргүүлчихлээ. Түүнийг хангалттай зовсон гэж бодохгүй байна уу? Чи яасан гэж миний хүүг ийм болгочихож байгаа юм бэ? Т-Тэр зүгээр л чамайг хайрлахыг, чамаар хайрлуулахыг хүссэн биш гэж үү?"

Хаанаас ч юм түүний ээж гарч ирэн эмчийн яриаг үргэлжлүүлэх нь тэр.

"Э-ээжээ?..."

" Би чиний ээж биш Жонгүг. Магадгүй тийм боломж чамд байсан байж болох ч одоо тийм зүйл болохгүй. Тиймээс миний хүүгийн амьдралаас бүр мөсөн явж үз! Түүний нүдэнд дахиад харагдах гэсний хэрэггүй!"

" Гэхдээ э-ээжээ би үнэхээр мэдээгүй! Би түүнийг ийм өвчтэй гэж үнэхээр мэдээгүй!"

Жонгүг байдгаараа уйлах бөгөөд үнэхээр өрөвдөлтэй харагдана.

" Миний гарыг тавь алуурчин минь! Чи түүний амьдралыг үгүй хийчихээд одоо болохоор юу ч мэдээгүй юм шиг царайлах гээ юу! Хэрвээ чи санаж байгаа бол тэр энэ өвчнийхөө тухай чамд хальт хэлж байсан. Гэвч чи түүнийг тоосон бил үү?"

"Б-би...түүнд үнэхээр х-хайртай-..."

" Миний хүүд дахиад харагдах нь байтугай хүрсэн байвал би чамайг өөрийн гараар алж орхино шүү! Чи түүнийг там руу түлхэчихээд одоо яаж хайртай гэж хэлж чадаж байна аа! Яаж ийм үг амнаас чинь багтаж гарч байна аа! Одоо явж үз!"

" Т-та ЮУ МЭДЭХ БОЛООД НАД РУУ ДАЙРААД БАЙГАА ЮМ!"

𝐏𝐇𝐎𝐍𝐄 𝐒𝐄𝐗Where stories live. Discover now