" Жонгүг чи-..."

" Эхлээд орохгүй юм уу?"

"А-аан за..."

Жонгүг хаалгаа томоор онгойлгон түүнийг оруулаад орон дээр суухыг зөвлөв.

" Тэгэхээр яах гэж ирсэн юм?..."

"Яах гэж гэнэ ээ? Хоёулаа заавал шалтгаантай уулзах ёстой болчихсон юм уу тийм үү?"

" Мэдээж үгүй. Одоо бухимдаад байлгүй хэлэх гэж байгаа зүйлээ хэлвэл яасан юм?"

" Чи өчигдөр яагаад утсаа аваагүй юм? Бас хаана хэнтэй хоносон!"

"Жимин. Би гэртээ л хоносон шүү дээ? Утасны хувьд гэвэл сонсоогүй юм?"

" Худлаа ярихаа боль! Чи хараал идсэн Ким Тэхёны гэрт тэр ч байтугай түүний орон дээр хамт хоносон биз дээ! Арай та хоёр ямар нэгэн зүйл-...!"

" Хашигчихаа болиоч дээ Жимин! Би чамаас залхаж байна! Яагаад үргэлж намайг шалгааж, цагдаж байдаг юм бэ?"

" Учир нь гэвэл хайртай болохоор! Хардаад үхэх гээд байгаа болохоор!"

"Би зүгээр л тасарчихсан байсан юм. Тэрнээс биш бидний хооронд юу ч болоогүй?"

" Өөрөө тийм үү? Тэхён ч шуналтай юм аа... Надаас чамайг булаах гэж оролдож л байдаг?"

" Одоо болсон бол явж үз Жимин."

" Чи яагаад түрүүнээс хойш намайг хөөгөөд бас нэрээр минь дуудаад байгаа юм! "

" Үнэхээр мэдмээр байна уу? Харамсахгүй гэдэгтээ итгэлтэй байна уу?"

" Мэдээж!"

" Яагаад гэвэл....ЧАМД ХАЙРТАЙ БАЙХАА БОЛЬЧИХСОН УЧРААС! Тиймээ Жимин, миний хувьд чамайг гэх хайр дуусчихсан. Одоо хүссэн хариултаа авсан уу?"

"Ю-юу! Чи сая юу гэсэн бэ?... Үгүй биз дээ? Чи надаар тоглож байгаа тийм ээ?

" Энэ үнэн Жимин одоо яв."

" Тэгвэл хэнд сайн болчихоод намайг ингэж орхиж байгаа юм! Миний хайр чамд багдаад байна уу!"

" Магадгүй чи гайхаж болох ч... Тэр хүн бол Тэхён. Би анхандаа өөрийгөө ч түүнд сайн болсныг мэдээгүй? Гэхдээ жил гаран зурвсаар харилцасны эцэст түүнд чамаас илүү хайртай болчихсон гэдгээ ойлгосон юм."

" Тэр чамайг ятгасан уу? Эсвэл уух юманд чинь хор хийчихээ юу!"

" Одоо больж үз Жимин! Бид ингээд дуусч байна... Тиймээс миний нүдэнд дахиж битгий харагдаарай?"

"Намайг хөөх гэсний хэрэггүй! Би Тэхёнтой уулзаж бүхнийг асуух болно-..."

" Тэгээд үзээрэй Пак Жимин!  Би түүнийгээ өнөө өглөө чамаас болоод дахиад л шархлуулчихсан!"

" Чи үнэхээр хуурамч амьтан юм даа! Анх яаж миний араас хөлөө хугалах шахам гүйж байсныг чинь сануулаад өгөх юм уу? Тэр хүртэл хүлээж бай хайрт минь?"

Жимин түүнрүү ёжилсон харц чулуудан хаалга хүчтэй савсаар гаран явав.

-

Бүхэл бүтэн долоо хоногийн дараа Тэхён хичээлдээ ирсэн байх бөгөөд ихэнх хүмүүс түүнийг яагаад хичээлдээ суугаагүй тухай шалгааж байлаа.

" Тэхён Убба өмнөхөөсөө ч царайлаг болчихсон байна! Тэр үнэхээр төгс биш гэж үү?"

"Одоо явцгаая л даа? Түүнийг хангалттай ширтлээ ш дээ?"

Хоёр охин түүний ангийн үүдэнд ирсэн байх бөгөөд нэг нь Тэхёныг яг л цоолох гэж буй мэт ширтэх бол нөгөөх нь явахыг гуйж байв.

" Хэрвээ чи надад сайн юм бол надтай үерхэмээр байна уу?"

Нэг л мэдэхэд Тэхён тэр охины дэргэд ирэн түүнийг хананд шахаад авлаа.

"У-убба"

Охин байдгаараа улайн сандчина. Тэдний ойр орчмын хүмүүс ч ялгаагүй дор бүрнээ гайхан шуугилдацгаана. Учир нь Тэхён хэр баргийн охид байтугай хөвгүүдийг ч тоодоггүй билээ.

"З-зөвшөөрч байна?"

Яг энэ торгон агшинд Жонгүг тэдний ангийн үүдээр явж таарав.


𝐏𝐇𝐎𝐍𝐄 𝐒𝐄𝐗Opowieści tętniące życiem. Odkryj je teraz