Өөрийнхөө хувьд байж болох бүхий л хурдаараа давхин ирлээ. Миний араас тоос татаж байсан гээд бод. Гэтэл...

Энд юу болоод байна вэ?

Хоосон сургууль намайг угтав. Холилдон алхах олны хөл, шуугиан үгүй бөгөөд энэ үедээ өөрийгөө хоцорсон гэдгийг санав. Анги руугаа гүйгээд орлоо. Бараг л орсон...

Анги түгжээтэй байна!!! Байзаарай... Арай!!?

Утсанд ирсэн шинэхэн зурвас Жисү эгчээс байлаа. Тэр "Лалиса чамайг үзэхэд их хөгжилтэй байлаа. Нээрээ нэг юм хэлэхээ мартчихсан байна лээ. Өнөөдөр чинь амралтын өдөр шүү дээ. Кк. Хайртай шүү эгч нь. (ʃƪᵔᵌᵔ)" гэсэн байлаа.

Ингэж л молиго модон чихэр болсон юм даа. Хэт их нойр ийм аюултай. Гэртээ байхдаа сонор сэрэмжээ алдаж болохгүйг ухаарав. За яах вээ. Муу эгч минь цайлган сэтгэлтэй байхгүй юу. Би л тэнэг хэт яарчихсан байж.

Сургуулиас гараад явж байгаад байдаг хурдаараа давхих өөр зүсмийн морийг олж харав. Бодвол над шиг хоцорч байгаа гэж бодоо биз.

Би: Яана даа яана. Өнөөдөр амралтын өдөр. Тэнэг минь.

Сэүний нүд бүрэн нээгдээгүй байх ба яриаг минь ойлгосонгүй дахин лавлав.

Би: Ишш. Үс чинь арзайсан байна.

Сэүн: Юу?

Тэр бүр ангайгаад яриаг минь ч ойлгох сөхөөгүй. Би ч яахав, сайхан сэтгэлтэй юм болохоороо түүнтэй ойртоод сэгсийсэн үсийг нь илж өглөө.

Сэүний нүд дорхноо том болоод "Я-Яагаад байна аа? Аймар юм!"

Харах царайны айгаад байхаар нь гэнэт дургүй хүрээд, Сэүнийг мангастаад авлаа.

Сэүн: Энэ муу галзуу эмэгтэй чинь!!

Би: Ийм эргүү юмтай манай сайхан убба яаж тоож харьцдаг байна аа!?

Сэүн зальтайгаар инээснээ надтай ойртов. Доош тонгойн нүд рүү минь огт сандрахгүй ширтэхэд нь би яагаад ч хачин боллоо.

Аргагүй биз. Өмнө нь ямар ч залуу нүүрэнд минь ингэтлээ тулж байгаагүй.

Би: Ч-Чи? Яагаад?

Сэүн намайг нэг л сонжих шиг харцаар хараад, холдохгүй байсаар байв. Би түүнийг түлхмээр байсан ч нэг л болж өгөхгүй, нэг үгээр бол маш их гайхсан байлаа.

Гэтэл Сэүн огцом гараа явуулаад нүдний минь ухархайг хүчтэй арчаад авав.

Би: Яаая! Юу вэ!

👑 Our story 👑 |BLACKPINKxEXOWhere stories live. Discover now