Тэр хэнэггүй инээгээд хэлээ гаргав. Гаж юм бэ!? Эргүү.

Би: Би тасалбараа буцаалаа.

Сэүн: Яагаад?

Би: Яаж чамтай хамт явдаг юм.

Сэүн: Би ч бас хүсэхгүй л байна шд. Хоёулаа тусдаа явна гэж бодоод л байж байя. Тэгээд л болоо биш үү?

Нээрээ л тийм юм байна. Түүнийг байхгүй гээд төсөөлөөд үз. Хөөх! Болж байна шүү. Түүний оронд уббагаа бодъё. Шиүмин убба...

Сэүн: Хөөе? Яагаад инээгээд байгаа юм? Аймар байна шүү.

Би: Убба...

Сэүн: Юу элийрээд...

Нэг мэдсэн гажгийн оронд уббаг төсөөлчихсөн хацранд нь хүрчихсэн сууж байлаа. Сэүн хачин царайлан хөл гараа хавчаад их л сандарсан бололтой. Галзуурах шахсанаа ойлгоод өөрийгөө бараг л алгадаад авах гэж байх үед ашгүй автобус ирлээ.

Сэүнийг байхгүй гэж бодох нь үнэхээр нөлөөтэй байлаа. Би зүгээр л өөрийн бодолдоо автаж, чихэвчээр дуу сонсон цагийг өнгөрөөсөн. Хааяахан надтай хувь заяагаар холбогдсон уббагаа бодон инээмсэглээд л. Бусан хүрэх зам зугаатай байлаа!

17 цаг өнгөрч байхад хүрэх ёстой газраа дөнгөж л очив. Манайхан бүгд ажлаа дуусгачихсан, өнөөдрийн зураг авалт өндөрлөсөн байсан! Эцэстээ гэхэд би жил бүрийн уламжлал болсон зураг авалтаа хийж чадсангүй.

Энэ бүгд Сауны л буруу!

Ингэж бодоод надтай хамт автобуснаас буусан Сэүн рүү муухай харахад тэр хэн нэгнийг хайж байснаа олсон бололтой хаа нэгтэй рүү гүйгээд эхэллээ. Тэр гүйж явсаар Шиүмин уббаг тэврээд авах нь тэр.

Тэд их дотно бололтой. Ахх! Убба! Тэр одоо ч сайхан харагдаж байна! Бас Сэүн мэтийн жижиг гаруудтай харьцдаг үнэхээр сайхан сэтгэлтэй хүн юм!!!

"Өө! Лиса!"

Хайр дурлалдаа умбан, живж байхад өөдгүй амьтны хоолой сонсогдов. Бэмбэм тэвэр дүүрэн амттан барьчихсан юу ч болоогүй юм шигээр над руу бүлтэлзэнэ. Харин би толгойноосоо уур савсуулан багалзуурыг нь шахаж эхэлсэн юм даа.

-

"Тэгэхээр, 19 цагт бид хоолоо идэх болно. Үүний дараа чөлөөт цаг. Тэгээд өглөө 8 цагаас зураг авалт эхэлнэ."

Оршуулган дээр ярьж байгаа аятай үг хэлдэг, өмнө нь огт харж байгаагүй эрэгтэй рүү ширтсээр Бэмбэмд ойртон "Энэ гөлчгөр хэн бэ?" гэлээ.

👑 Our story 👑 |BLACKPINKxEXOWhere stories live. Discover now