Тэр хотын төвөөр ухаанаа алдсан хүн шиг давхисаар ашгүй нэг юм гэрлэн дохио таарч, түр зогслоо. Түрүүнээс хойш биеэ чангалж явсан би маш тэвдсэн хоолойгоор "Чи яаралгүй явахгүй юм уу? Арай Бусан хүртэл давхих юм биш биз дээ?"

Сэүн: Давхих? Би удаан явсан шд.

Би: Юу!!! Хүн итгэхээр үгээр донгод доо! Муу тахиа!

Сэүн: Залуу охид хурдан давхихад дуртай байдаг юмсан. Чи яг эмээ шиг юм байна. Сонирхолгүй.

Тэр шууд л өөрийнхөөрөө намайг дүгнэн доош нь хийв. Үгүй ээ, энэ чинь танилцаад удаагүй залуугаасаа ийм үг сонсох ямар ой гутмаар мэдрэмж вэ!?

Би: За тэгэхээр сонсож бай! Машин барьж чаддаг л юм бол хүн шиг яваадах!

Сэүн: Үнэндээ чадахгүй шүү. Би өмнө нь дөрвөн ч удаа жолооны шалгалтдаа унаж байсан юм.

Би: Юу!!! Намайг яг одоо эндээс буу-

Сэүн: Okeyy!! Цахилгаан Маквин урагшаа!!!

Ингэж л амьдрал минь дууссан байдаг юм.

Сэүн: Өхх! Ямар сэжгийн юм бэ!

Би доош тонгойгоод бөөлжиж байсан юм. Гэтэл энэ муу нуруун дээр дараад өгөхийн оронд хамраа чимхээд нялцагнаад зогсож байх шив.

Би: Хүний үнэргүй н*вш!

Түүн рүү муухай харж аваад дээш босоход Сэүн "Бидэнд дахиад туулах ёстой урт зам байна. За алив!"

Би: Гүйцээ. Дахиж наад үзлийн машинд чинь суухгүй. Амьд буухгүй нь лав.

Өөрийнхөө цүнхээ үүрээд "Бэмбэмийг би очсон даруйдаа ална даа." гэж бувтналаа.

Сэүн ч гэлүү Саун ч гэлүү ямартай ч тэнэг амьтныг хаяаад ойрхон автобусны зогсоол бараадав. Тасалбараа авчхаад хүлээн суух үед аль хэдийн өдөр дундаа орчихсон байлаа. Очих гэсээр байтал ажил дуусчих юм байна л даа.

"Наадах чинь камер уу?"

Ганцаараа эморох санаатай байтал нээх хачин хоолой гэнэт орж ирээд цочсондоо орилох шахав. Харвал саяхан хаяаад ирсэн Сэүн сууж байв. Тэр цүнхтэй зүйлсийг маань ихэд сонирхсон байртай харна.

Би: Чи энд ямар чөтгөрөө хийгээд байгаа юм бэ? Машинаараа давхиад явах чинь яагаав!

Сэүн: Тэгэх гэж үзсэн л дээ. Гэхдээ тэр машин сэг байна лээ. Дахиад асахаа байчихсан.

Би: Байна лээ гэх шиг. Өөрөө давхисаар байгаад тийм болгоо биз.

Сэүн: Үгүй үгүй. Пэг ахаас өнөө өглөө туусан машин. Эвдэрхий гэж яаж мэдэх билээ.

👑 Our story 👑 |BLACKPINKxEXOWaar verhalen tot leven komen. Ontdek het nu