Хэн нэгэн ирж байгаа чимээ дуулдахад би түргэхэн утсаа гаргаж ирээд тоглоод эхэллээ. Энэ Жэнни байх бөгөөд тэр миний хажууд ирж суув.

Би: Яасан, амь амьдрал минь? Намайгаа санаа юу?

Жэнни: Бүх зүйл зүгээр биз дээ?

Бүх чадлаараа хэвийн дүр үзүүлж байхад тэр нэг л санаа зовсон юм шиг харагдаад... Би муу жүжигчин юм болов уу?

Би: Чи мэднэ дээ. Чамд ганц л зүйл хэлье.

Би тоглохоо болин Жэнни рүү нухацтай харвал тэр толгоыгоо дохилоо.

Би: I'm Jisoo. I'm okey!

Чангаар инээд алдахад Жэнни ч санаа зовохоо болив.

Өөрийгөө хүчилж эхэлснээс нилээдгүй хугацаа өнгөрчээ. 12-р сарын 31 буюу жилийн хамгийн утга учиртай өдөр... Би ганцаараа гуниглаж суулаа.

Гэртээ байх нь хангалттай сэтгэл санааг минь тавгүйтэх шалтгаан болгоод байсан учир хаашаа ч хамаагүй алхахаар гадагш гарлаа. Уг нь бол энэ өдөр салж унатлаа ихээр ажиллахаар бодож байсан ч Жон ах тэгэх хэрэггүй гэсэн.

Намайг хүмүүс таньдаггүй. Би жүжигчин нэртэй ч хэн ч биш байх. Тиймээс санаа зовох зүйлгүйгээр алхана.

Мэдэхгүй юм даа. Сүүлийн үед яг юуны төлөө хамаг чадлаараа хичээж ирснээ ойлгохоо байчихсан. Хичнээн ихээр бэлдэж, мундаг жүжигчин болсон ч... Би нэгэнтээ аз жаргалаа алдчихсан шүү дээ. Хэр өндөрт гарсан ч бай... Утга учиртай санагдах нь юу л бол.

Ганцаардсан, намрын навчис адил гал цогоо хийсгэсэн намайг сатуулан Суёон залгах нь тэр.

Түүний хоолой шингэхэн дуулдах бөгөөд тэр туйлын цоглогоор надад мэнд хүргэлээ.

Би: Хээе! Хаана байна?

Суёон: Тэр нөгөө...

Би: Аан ойлгочихлоо. Найз нь очлоо.

Суёон: Юу! И-Ирэх гэсний хэрэггүй ээ! Би зүгээр л мэнд хүргэх гэж залгасан юм!

Би: Тийм юм гэж юу байсан юм. Галзуу ганц найзтайгаа уулзах гэж байж. Золиг чинь!

Суёоны юу гэхийг дахиж сонсохыг хүссэнгүй утсаа тасалж аваад тэдний гэр лүү гүйж эхлэв. Угаасаа ч ойрхон явж байсан юм. Ашгүй сайн юм боллоо.

Суёонтай хувааж идэх гээд авсан бялуугаа золтой л доош алдчихсангүй. Энд юу болоод байнаа? Ийм чухал өдөр тэднийд Бюн Бэкхён ямар үлийгээ хийж байгаа юм!?

👑 Our story 👑 |BLACKPINKxEXOWhere stories live. Discover now