Суёон биднээс залхсан бололтой "За зайл зайл. Бүх хосууд шатаасай билээ!" гэснээ босоод явчихав.

Суёоныг явсны дараа дахиад л маш ихээр гуниглан рестароны ширээнд хацраа наан хэвтээд "Сухо! Нээрээ яана аа? Үнэхээр Бэкхёнтай найз хэвээр үлдэх арга байхгүй юм гэж үү?" хэмээв.

Сухо миний толгойг зөөлхнөөр илэн: Би сайн мэдэхгүй юм. Түүнийг чамд маш их сайн байсан гэж бодож байна. Тэгээд л дахиж хэвийн байж чадахгүй гэж бодсон байх.

Би: Яагаад над шиг юманд сайн болчихдог байна аа! Тэнэг чинь!

Сухо инээмсэглэн: Харин л дээ. Хөөрхөн болохоор чинь тэгтлээ ихээр дурлачихсан байх.

Би: Надаас хөөрхөн эмэгтэйчүүд хар мянгаараа байхад!

Сухо: Үгүй ээ. Байхгүй шд.

Би: Хөөе! Бид энд Бэкхёний тухай ярьж байна! Та гуай өөрийн мэдрэмжээ хэлэхээ болиод өг.

Сухо намайг шоолон инээгээд "Яасан ууртай гүнж вэ? Мм?"

Би: Ууртай. Аймар ууртай. Зөндөө ууртай болохоор яаж ч магадгүй гэж мэд!

Хатуу орчлонд мэндлэсэн бид хайрлаж, хайрлуулахын тулд оршино. Хайрын ачаар бид өндөрт дүүлж, мөн тэр хүчирхэг мэдрэмжээс болж хүчтэй унадаг.

Би өөрийн хайрандаа бялуурч өөр нэгний хайрыг үл ойшоосон буруутан. Түүний мэдрэмжийг мэдэлгүйгээр хөөрөгдүүлж, хий хоосон итгэлийг бий болгосон. Тэгээд түүнийг бодож үзэлгүйгээр тэдгээр итгэлийг нь хоромхон зуурт юу ч биш мэт хувиргасан.

Би ийм л тэнэг бас болгоомжгүй.

Магадгүй түүнийг хэзээ ч эрэгтэй хүн гэдэг утгаар нь харж үзээгүй болохоор Бэкхёнийг ч бас тэгдэг байх гэж бодсон бололтой. Найз юм чинь хайрлахгүй байх. Найзууд болохоор өөр мэдрэмж байх ёсгүй. Би тэгж л боддог... Гэхдээ тэр тийм биш байсан.

Түүнийг өрөвдөөд эсвэл өөрийгөө өршөөж чадахгүйгээс болж Бэкхёнтай салах ёс хийхгүй. Үгүй ээ. Үхсэн ч тэгж чадахгүй. Хэт хувиа хичээсэн зан байж болно. Гэхдээ би ч бас хайрласан шүү дээ. Би ердөө л хайрлах, хайрлуулахын үнэ цэнийг мэдрэхийг хүссэн. Өөрийнхөө сонгосон замаар.

Тэгээд хамгийн гол нь... Найзыгаа хэзээ ч орхиж чадахгүй. Миний хувьд дэндүү эрхэм хүн болохоор яаж ийгээд эргээд ирүүлэх болно.

Би: Чи дээд албан тушаалтан юм чинь олж чадна биз дээ? Биш ээ! Ердөө нэрийн хуудсыг нь олчихвол түүний дугаарыг мэдэж чадах юм байна.

👑 Our story 👑 |BLACKPINKxEXOWhere stories live. Discover now