Түүний гуяны дотор хэсгийг нь чимхэн авахад Сухо байдаг чангаараа орилоод дээш босчихлоо. Математикын багш халзан Рюү хичээл үймүүлсэн гээд бачуураад Сухог чихэдсээр ангиас гаргалаа. Яанаа! Би арай дэндүүлчихсэн үү?

Сухо хичээл тартал гараа өргөн ангийн гадаа өвдөглөсөн юм. Би түүнээс маш их санаа зовж, бас над руу галзууртлаа уурлана байх гэж бодоод ойртохоос хүртэл их айсан.

Эртнээс хэрэгжиж ирсэн гайхалтай аргаа бодон инээд алдсаар түүн рүү ойртож чадахгүй айхаа болилоо. 4 ширхэгээрээ холбогдсон гүзээлзгэнтэй сүүнд жижиг соруул хатган түүн рүү сунгахад Сухо над руу харж эхэллээ.

Би: Рюү багш хэдийн явчихсан.

Сухо: Жисү.

Би: Э-Энийг чамд...

Их айж байсан ч тэр нөгөө л нэг гэнэн инээдээрээ инээгээд сүүг надаас авсан юм. Түүнийг уурлуулах гэсэн биш муухай байдалд оруулсан. Ер нь ч надад сайн сайхан хандаж байгаа сэтгэлийг нь уурлуулж сорих гэдэг би их тэнэг хүн юм даа.

Эмхлэн цэгцлээд дээш сайтар хаман боосон үсийг минь тэр сэгсийлгэн миний толгойг зөөлхнөөр илнэ.

Сухо: Зүгээр дээ. Чамайг тэнэг гэдгийг би ямар мэдэхгүй биш.

Би: Над руу уурлахгүй юм уу? Гар чинь өвдөхгүй байна уу?

Сухо: Үгүй ээ. Огтхон ч өвдөхгүй байна. Бүх хичээлээс чөлөөлөгдөж энд шийтгэгдэх харин ч сайхан байсан!

Би: Худалч! Зүгээр л над руу уурла л даа.

Сухо дээш босон: Чамд би яаж уурлаж чадах юм бэ? Ангиас цүнхийг минь аваад ирээч. Хоёулаа харьцгаая.

Түүнийг хэвийн байгаад миний сахилгагүй зан хөдлөөд Сухог хүзүүдэн тэврээд "Эишш! Яагаад нэг удаа ч болов надад уурладаггүй юм бэ!? Яасан? Би тийм хөөрхөн байна уу?" гээд тоглоод хэллээ.

Би байнга л дэггүйтдэг шигээ тоомжиргүйтсэн хэрэг. Гэхдээ Сухогын харц тоглоом биш байлаа.

"Тийм ээ. Чамд уурлаж чадахгүй. Учир нь чи дэндүү хөөрхөн."

Шоконд орсон. Том нүд гаргаж, хацар минь идэх дуртай улаахан алимтай адилхан өнгөтэй болсон байлаа. Сухо надтай ойрхон байснаа улам бүр ойртоод хацар дээр минь шоб хийтэл хурдхан үнсээд авсан. Үүнээсээ их ичсэн гэмээр цааш хурдхан алхаад "Г-Гадаа хүлээж байя!" гэж чанга хэлснээ нэг л үг дутуу санагдсан бололтой дахин эргэж хараад "Т-Тэнэгээ!!" гэж нэмж ориллоо.

👑 Our story 👑 |BLACKPINKxEXOWo Geschichten leben. Entdecke jetzt