Би хоолойгоо засан: Би одоо явлаа. Та хоёр ч гэсэн болгоомжтой харьцгаагаарай.

Бэкхён: Явлаа гэнэ шүү. Би хүргээд өгье.

Сухо: Бид нэг зүгт шд. Гэртээ харих замд захирал та шавар хаах гээд болохоор түрүүлээд яв даа.

Сухо эелдэг царайлан инээсээр хэлэхэд Бэкхён өөрийнхөөрөө зөрүүдлэн "Түүнийг чамтай хаяаад яв гэнээ? Хах! Бага галзуур!"

Би: Ёохх. Та хоёр урьд насандаа өстөн дайснууд байсан юм уу? Яахаараа танилцсан эхний өдрөө ам нээх бүртээ үзэлцэх гээд байдаг байна аа?

Сухо, Бэкхён: Бүх юм чамаас болж байхад дуугүй бай!

Би: О.О Одоо бүр хоёулаа нийлээд загинаж энэ тэр!

Харцаараа тулалдах үед Бэкхёнд дуудлага ирэв. Тэр утсаа авсан хэрнээ Сухо руу харах муухай харцаа нэг хором ч салгасангүй.

Бэкхён: Жан нарийн бичиг ямар хэргээр? Үгүй ээ. Өнөөдөр ажил байхгүй биш билүү? Гэсэн ч дээ! Заза. Ойлголоо. Би удахгүй очлоо.

Тэр утсаа халаасандаа хийхдээ санаа алдаж байв. Тэгээд дараа нь над дээр хүрч ирэн "Ким Жисү. Би чамд гомдчихсон. Тийм болохоор дараа заавал надтай хамт гарна гэж амла. Бас өнөөдөр л энэ залууд найдаад үлдээлээ. Ах нь явахгүй бол болохгүй болчихлоо. Энэ хүнтэй яасан ч ойртож болохгүй шүү. Ойлгосон уу?" гээд жаахан хүүхэдтэй харьцаж байгаа юм шиг л байв.

Би: Зөө. Өнөөдөр их сүржигнэж байх чинь. За одоо яв яв.

Бэкхён цаг руугаа харсаар хошуугаа унжуулан хойш нэг нэг алхмаар арагшилж байв. Сухо хажууд хүрч ирээд Бэкхён руу нүдээрээ инээн даллахдаа "Bye loser! ^^" гэж хэлэх нь тэр.

Бэкхён: Аишш! Чи өөрийгөө ялсан гэж бодож байна уу?!!! Айн!!

Бэкхён чангаар орилох бөгөөд Сухо түүн рүү хэлээ гаргаж байв. Юу вэ? Юу вэ? Энэ хоёр хачин юмаа~

Хундэ дүүрэгт Сухотай зэрэгцэн алхаж явахдаа яагаад шалгаруулалтын хариу одоо хүртэл ирээгүй байгаа тухай бодолд автаж байлаа. Нүүр минь өөрийн эрхгүй ярвайн, хэт санаа зовсноос болж хөмсөг минь "angry birds"-ийн улаан шувуу шиг л болчихсон байлаа.

Сухог анзаараагүй явж байсан. Түүнийг хэзээ миний урд гарчихсанг мэдэхгүй юм. Сухо өөдөөс минь харан инээгээд миний хөмсгийг тэнийлгэн гараараа илж, дараа нь уруулыг минь инээж байгаа хэлбэртэй болгон барив.

Би: Чи яаж байна аа?

Амаа нээлгүйгээр их хэцүү маягаар асуусан ч Сухо ойлгосон бололтой "Чамайг инээж байгаагаар харахыг хүссэн юм. Өнөөдөр бодсон шиг минь байгаагүй ч чамайг хүрч ирсэнд би баяртай байна."

👑 Our story 👑 |BLACKPINKxEXOWhere stories live. Discover now