Тэднийг нэгэн зэрэг "Ээ л дээ!" гэх үед нь тоосон шинжгүйгээр "Бюн тэнэг түрүүлээд суу. Дараа нь би сууна. Харин дараа нь Ким үглээ сууна. Ойлгомжтой биз?"

Голд нь суухад тэд нээх гомдоллохгүй чимээгүй болцгоолоо. Кино эхлэхийг хүлээн догдлоод байж байхад Сухо надад попкорн бариулаад "Чамд авсан юм. Өмнө нь чихэртэйд нь дуртай байсан болохоор чинь."

Би: Хоо? Одоо хүртэл тэрийг санадаг юм уу?

Сухо: Мэдээж. Чиний тухай гэвэл жижиг зүйлсийг ч орхигдуулахгүй бүгдийг нь санаж байна.

Сухогын яриаг сонсон инээж байтал гэнэтхэн Бэкхён чангаар ханиалгаад анхаарлыг өөртөө татлаа.

Би: Яасан бэ? Ханиад хүрчихсэн юм уу? гэхэд Бэкхён намайг давуулан Сухо руу муухай харж байснаа "Манай Жисү их аймхай биз дээ? Хэрвээ айгаад бүр болохоо байвал ахынх нь ангир цээж бэлэн байгаа шүү."

Гараа дэлгэн нэг их мундаг хүн шиг болоход нь би нүдээ онийлгон сэжигтэй хараад "Чи хэзээ ийм болчихоов? Бас би аймшгийн киноноос айдаггүй. Харин чи айгаад байвал эгчээсээ хол байж үзээрэй. Ккк !ヾ( ˘▼˘)ノ゙"

Бэкхён: Өөдгүй юм! (ಥ‿ಥ)

Сухо: Хахаха! Чи ч ёстой азгүй амьтан юм даа! ✧٩(•́⌄•́๑)و ✧

Би: Чи ч гэсэн ялгаагүй!

Сухо: (ಥ‿ಥ)

Тэд хэрэлдэцгээх гээд хоёул ам нээх гэхэд нь би амнуудыг нь нэг сайн таглаж өгөөд "Алив ээ! Кино эхэлчихлээ!" гээд нүдэндээ оч гялтгануулсаар дэлгэц рүү ширтэв.

Кино эд дундаа орж хүмүүс аймар хэсэг гарах бүрт орилолдоод эгээтэй л сүнс нь зайлчихсан уу гэмээр. Харин Жисү гэх хүн туйлын жаргалтайгаар инээгээд бүр алгаа ташин "Зөв хө! Янзын байлаа. Одоо шууд нүдийг нь ухаад өг!!" гэж танхим дүүртэл орилж байв.

Хэтэрхий чанга хэлчихсэн болохоор санаа зовон эргэн тойрноо харах гээд хойш харахад нөгөө бие биенээ барьж идэх гээд байсан хоёр чинь хэт айснаасаа болж нэгнийгээ тэвэрчихсэн бүр хоёулангынх нь эрүү чичигнэж байх нь тэр.

Би: Аввв! Би яаой зүйлсэд дуртай шүү! 😍

Тэд хурдхан холдоцгоогоод надаас ичиж байгаа бололтой эгцэлж харахчгүй байлаа.

Нэг иймэрхүү байдлаар кино дуусаж хүлээж байсан шигээ гайхалтай кино үзчихсэндээ баярлан ойр хавиар үсрэн жаргалтай явлаа. Ард дагаад алхаж байсан хоёр луу хальт харахад тэд нэгэн рүүгээ муухай харж байснаа намайг хараад больчихов. Нэг л хачин оргиод байх юм. Энэ хоёр нөхөр яг яагаад байгаа юм бол?

👑 Our story 👑 |BLACKPINKxEXOWhere stories live. Discover now