Сухо: Чиний зөв юм байна. Би чамд санаа зовсон. Бас анхаарал тавьсан.

Тэр над руу мишээхдээ гарнаас барихаа болив.

Сухо: Гэхдээ энэ зүйл тэр явдлаас болоогүй... Байх.

Яах аргагүй Т.Т Удахгүй ажил дээр тамын өдрүүд ирэх бололтой.

Сухо: Яагаад гунигтай байсан юм бэ? Надад хэлэхгүй байж ч болно л доо. Гэхдээ...

Би: Өө нуух юу байх билээ. Нэг галзуу хүүхэн байдаг юм. Тэр мөнгөөр зодоод намайг их сургуульд орох бүх арга замыг боочихсон гэсэн.

Хэнэггүйхэн хэлсэн үгийг сонсоод Сухо байдгаараа том нүдлэн "Боломжтой гэж үү? Чи хэлсэнд нь итгэчихсэн юм уу?"

Би: Мэдээж. Би оролдож үзсэн ч огт бүтээгүй. Тиймээс гадны нөлөөтэй байж л таараа.

Сухо: Арай бууж өгөх гэж байгаа юм уу?

Би: Тийм ээ. Бууж өгөөд FREEDOM амьдарна даа!

Сухо: Тэнэгтээч!! Хэдэн жил хичээсэн билээ? Яаж бууж өгч болдог юм!?

Тэр үнэн сэтгэлээсээ уурлачихсан. Яг л өмнөх шиг. Өмнө нь миний ээж мэтээр надад үглэдэг байсан тэр өдрүүдтэй адилаар.

Сухо толгойгоо базлан: Ахх! Уучлаарай. Би өөрийгөө хянаж чадсангүй.

Тэр явган хүний замын хажуудах сандал дээр суучихлаа. Сухогын хачин байдлыг гайхаад амаа ангайчихсан би ч түүнийг даган суув.

Сухо хэсэг тайвширсны дараа "Гэхдээ байнаа, бууж өгөхөд хэтэрхий амархан биш гэж үү? Мөнгө юу юм бэ? Чамд авъяас байгаа. Бас чи юу юунаас илүү мөрөөдөлдөө хайртай."

Түүний амнаас мөрөөдөл гэх үг гарч ирэх үед түүний өмнө нь хэлж байсан зүйл нь санаанд ороод ирлээ.

"Мөрөөдөл гэнэ ээ? Мөрөөдөл... Чи мартчихжээ. Миний мөрөөдлийг үгүй хийсэн хэрнээ... Яаж мөрөөдөл гэх үгийг амнаасаа унагаж чадав аа?"

Маш сайн гэж хэлэхгүй ч Сухог би мэднэ. Саяхан л тэр маш их дургүйцлээр эдгээрийг хэлж байсан. Гэхдээ одоо миний мөрөөдлийг орхигдуулахыг хүсэхгүй байх юм. Яах вэ? Мэдмээр байна. Өөр аргаар олж мэдэх хэрэгтэй юм болов уу?

Би: Би үнэхээр хариуцлагагүй. Хэдийгээр өөрийгөө тийм биш гэж бодсоор ирсэн ч магадгүй чиний зөв байх. Чи хэлсэн дээ. Би чиний мөрөөдлийг үгүй хийсэн гэж. Юу гэсэн үг юм бэ? Би огт мэдэхгүй байна.

Энэ тухай асууна гэж тэр бодоогүй байх. Бага зэрэг шоконд орсон нь нүүрний хувирлаас нь илт байсан ч Сухо даруй өөрчлөгдөн инээгээд "Нөгөө аргаа хэрэглээд тэдгээр үгсийг мартаарай. Хэт уурласан байсан болохоор тэнэг зүйл хэлчихсэн байсан." гэлээ.

👑 Our story 👑 |BLACKPINKxEXOWhere stories live. Discover now