Чэёон шуудхан намайг том гэрт ганцааранг минь орхиод явчхаж чадсангүй хэсэг тээнэгэлзэн зогсож байгаад арай гэж гарлаа. Түүнийг гарч хаалга хаагдах үед санаа амраад утсаа доош тавилаа.

Гэрт хүн алга. Тиймээс... Би гуниглаж болох юм байна.

Далгом минь надад хань болно доо гэж бодоод хөөрхөн зулзагаа тэврэх гэтэл тэр надад нүүр өгч тоосонгүй, дээгүүр харсаар хэвтэр лүүгээ ихэмсэг алхаад оччихов. Тэгээд дахиад л гуниж гутарсан Жисү мину...

2 өдөр яг иймэрхүү байдалтайгаар өндөрлөж шинэ хичээлийн жил ирэв. Эхний өдөр сургууль дээр ямар нэг шалтгаанаар дуудагдсан бөгөөд итгэлтэй байсан гэж хэлэхгүй ч бага зэргийн горьдлого надад үлдсэн байсан юм.

И захирал: Энд гарын үсгээ зураарай.

Тэр намайг сургуулиас чөлөөлж байгаа бичгэн дээр гарын үсэг зурахыг тулгалаа.

Би хөнгөхөн инээгээд горьдлого тээн ирснээ бодон толгой сэгсчих үед И захирлын "Манай Хэрым бол цэцэг шиг охин. Хүүхэд болгон л аав ээжийнхээ цэцэг нь байдаг. Чи өөрөө хүүхэдтэй болохоороо ойлгоно доо." гэх тайвшруулах гэж хэлсэн дургүй хүрмээр үг ороод ирэв.

Тэр үгийг нь сонссон Ким Жисү мэдээж дээш босоод хогийн цаасыг нь ураад шидчихлээ.

И захирал: Чи чинь! хэмээн уулга алдав.

Би: Чөлөөлөх хэрэггүй ээ. Би бүр мөсөн гарсан болохоор.

Түүний өрөөнөөс гарах гээд явах үед И захирал ардаас минь бухимдсандаа "Бүдүүлэг юм." хэмээв. Энэ хүн намайг бүр уцаартай болгочих чинь! г

Би хойш эргэж харан И захирал руу ширтээд "Та охиндоо дамжуулаарай. Ирээдүйд хэн нь кино урлагт байр суурьтай үлдэх вэ гэдгийг харцгаая гэж."

И захирал амаа бэлүүдэн дэмий бүлтгэнэхэд би инээд алдан "Өө нээрээ танд гэж хэлэхэд, та өөрийн цэцгээ услахыг хүслээ гээд бусдын цэцгийг тасдан хаяж болохгүй шүү дээ?"

Магадгүй зөв шийдвэр. Үгүй ээ. Маргаангүй зөв шийдвэр гаргалаа. Солонгос улсад ганцхан урлагийн сургууль байдаг гэж үү? Ким Жисү би заавал тодрон гарч ирэх юм чинь!!

7 хоногийн дараа~

Би: Далгом аа!!! Т.Т Ээж нь яах ёстой вэ?

Далгом: Хав! Хав! Хов!

Тэр минь сүүлээ сагсалзуулан хэлээ унжуулаад надад эрхлэхдээ ямар нэг үгийг хэлж өгч байлаа.

👑 Our story 👑 |BLACKPINKxEXOWhere stories live. Discover now