Өөрийнхөө мэнчийтлээ улайсан царайг хараад гайхах шиг. Жунины үйлдэлд догдлон, өөрийнхөө байдлыг нуухаар угаалгын өрөө зүглэсэн ч... Хэн бэ? Ямар их инээмсэглэл вэ. Энэ би гэж үү? Нүүрэнд минь ийм тод инээд бий болж болдог хэрэг үү.

Энэ өдөр толины тусгалд өөрийгөө таниагүй юм. Баяртай байсан болохоор тэр байх. Хэзээ сүүлд үнэн сэтгэлээсээ байснаа санахгүй нь.

-

Эцэст нь шоуны цаг ирлээ. Удаан хугацаанд бэлдсэн Жунин бид хоёрын ид шидээ толилуулах цаг. Олон хүн цугларсныг үзээд амьсгаагаа дарж ч чадахгүй болтолоо сандрах Жуниныг хараад би чимээгүйхэн гараа явуулан түүнийг хөтөлчихөв.

Жунин нүдээрээ инээн: Би айгаагүй ээ.

Би: Мэднээ.

Жунины харц өөрчлөгдөн одоогын нөхцөлд би биш, тэр л намайг тайвшруулаад байна уу гэлтэй гарыг минь атгаж байв.

Жунин: Бид гайхалтай зүйлийг бий болгосон. Үүнийг хүмүүс анзаарж л таарна. Үр дүн сайн гарнаа.

Би: Мундаг. Би ч бас тэгж бодож байна.

Гэрэл унтрав. Хойшилсон шоуг дахин товлосон байтал ийм их хүн ирсэн нь Жунинд хэр их хүн найддагын илрэл. Түүнийг минь хэр гайхалтай гэдгийг энэ үдэш л батлан харуулна.

2 цаг үргэлжилсэн шоуны төгсгөл ирж нижигнэсэн алга ташилтын бүүвэйнд Жунин бид хоёр хөтлөлцсөн чигтээ тайзан дээр гарцгаав. Биднийг танилцуулан нэрийг минь хүмүүст сондор мэт дуулган, бид ч бахархалтай нь аргагүй инээж байв.

Алдаж боломгүй цаг хугацаа юм. Би энд үүрд гацмаар байна.

"Эгчээ! Жэнни эгчээ!"

Бүх загвараа танилцуулаад дууссан хойно зочидтой ярилцан зогсоход хаа нэгтэйгээс чанга чимээ ойртож байв. Арай үгүй байлгүй гэж бодон шүлсээ залгилсаар чанга чимээний зүг харахад манай гурав гэгээн дүрээрээ малийчихсан зогсож байлаа.

Жисү: Эёо! Хонгор мээнь!!

Лиса: Таныг дуудаад байхад бүр ширлээд өөр тийшээ хараад л байх юмаа.

Чэёон: Бид ирлээ эгчээ! ^^

Би: -_- Та гурав...

Миний тааламжгүй царайг үзсэн тэд нэгэн зэрэг дуугаа хураацгаав. Яаснаа мэдэхгүй байх шив. Тэнэгүүд!

Би бүгдийг нь чирэн хүн багатай орчин луу аваачив. Шоу болж байгаа газрын том тагтан дээр гарсан хойно Жисү эгч гараа татаж аван хошуугаа унжуулаад "Эхнэр минь, чамд би хангалтгүй юм гэж үү?" хэмээх утгагүй зүйлийг хэллээ.

👑 Our story 👑 |BLACKPINKxEXOWhere stories live. Discover now