Би: За?

Жан жолооч: Бид бараг л ирчихлээ.

Би: Ойлголоо.

Элитүүдийн сургууль гэх балай тодотголтой шинэ шорон. Ямар ч инээд хөөр, догдлол гээч нь надад үгүй. Жан жолоочоор хүргүүлэн баян, эрх, тэнэг гүнж шиг аашилахдаа хэнээс ч санаа зовсонгүй хар тансаг машинаас буун төв сургууль руу чиглэн алхана.

Шинэ хөөрхөн охиныг харан дор бүрнээ шүүрс алдах тэдгээр хөвгүүд. Огт хараагүй охин бүх анхаарлыг өөртөө татаж байгаад атаархан үхэх дөхөх охидууд. Яршигтай юм.

Багш намайг суралцах ангид хүргэн өгч тодоор сурагчдад танилцууллаа. Баян айлд төрж өссөн тэдгээр болчимгүй хүүхдүүд бүгд худал инээцгээн алга ташина. Өөрийнхөө нэрнээс бусдыг нууцлахаар шийдсэн би богино танилцуулгаа хийчихээд дуугай болоход багшид хэлэх үг олдсонгүй бололтой суухыг хүсэв. Яг тэр үед...

...чи ирсэн. Ким Инсо.

Ангийн хаалга дахин онгойвол цоглог инээмсэглэлтэй хөөрхөн охин орж ирлээ. Тэр ч бас өнөөдрөөс энэ ангид суралцах болсон шинэ хүүхэд байсан юм. Хувь тохиол эсвэл бурханы бяцхан тохуурхлаар бид нэг анги болсон нь энэ байлаа.

Хажууханд суух охин над руу гараа сунгаад миний орон зайг сүйтгэхийг хүсэв. Түүнийг үл тоон байдаг л дүр эсгэгч гэж дүгнээд байтал тэр зөвшөөрөлгүй надад хүрэн хүчээр гарыг минь атгаад "Муухай байна шүү. Бид хоёулаа нэг өдөр сургуульд ирлээ шүү дээ? Яагаад найзлаж болохгүй гэж? Мм?"

Дээш босоод гаран алхахдаа чамаас зугтаж байгаагаа мэдээгүй. Анх удаа хэн нэгэн надтай үнэн сэтгэлээсээ хандахад айсан.

Гайхалтай цаг агаар, сэтгэл уянгалуулах дуу хөгжим, нүд баясгах урлагын тэнгэр бас өвөрмөц хүмүүс... Миний хувьд юу ч биш байлаа. Намайг илэрхийлэх үг зөвхөн "хар" байсан. Сонирхохгүй бол тэдгээр олон сая анхаарал татагч эд зүйлс өнгөө алддаг. Ямар ч зүйлд шунадаггүй, хүсдэггүй би яг л робот шиг юм.

Би ийм л хүн бололтой.

Хэдэн сарын дараа шинэ сургууль минь Шинэ Зеландад байх үетэй адил болсныг анзаарсан юм. Надаас салангид өрнөдөг ахлах сургуулийн амьдрал эхэлсэн байсан. Хүүхдүүд надаас айсандаа ойртдоггүй, ангиас минь хэн ч надтай ярьдаггүй, харцнаас минь болж шалтгаангүйгээр уучлалт гуйна.

Хичээгээд нэмэргүй гэдгээ мэдрээд байна. Хичээвэл улам л хөөрхийлөлтэй байх биз. Эсвэл дахиад шилжих хэрэгтэй юм болов уу...

👑 Our story 👑 |BLACKPINKxEXOWhere stories live. Discover now