Би утсаа аваад: За. Яасан Лиса?

Лиса үнэн цоглог хоолойгоор "Хүндэт аниа минь та билээ! Таньдаа ямар их хайртай гэдгийг мэддэг ч болоосой!!"

Нэг л эвгүй зүйл ханхлаад ирэх чинь.

Би: Юу гуйх гээв?

Лиса зог туссан ч даруйхан "Та үнэн мэдрэмжтэй юмаа. Юм гуйх гэж байгааг минь яг мэддэг байна шд!"

Би: Үнэхээр илт байлаа л даа.

Лиса: Та яг одоо Донук их сургууль дээр яваад ирээч! Энэ үнэхээр чухал хэрэг. Бид Чэёонд том тус хүргэнэ. Бас Жисү эгч ийшээ ирж яваа.

Би: Нэг л ойлгохгүй байна. Бид юугаар туслах юм?

Лиса: Чэннийг нэг балай юм элдвээр хэлээд байсан. Хөгжөөн дэмжигчид бүртгүүлсэн байж бла бла гээд! Бид түүнд тусалбал арай дээрдэх байх.

Би: Чадахгүй ээ. Би хэдийн шөнө болтол ажиллахаар шийдсэн.

Утасны цаанаас ч хэнгэрэг цоортол орилох Лисагын чанга харуусалтай зэрэгцээд урлангын хаалга онгойж Жунин ороод ирсэн. Түүнийг яах гэсэн санаатай хүрч ирснийг гадарласан болохоор би "Лиса. Намайг очиход тосоод аваарай. Анх удаа сургууль руу чинь очих болохоор төөрч магадгүй."

Лиса: Хоо! Ereelly!!? Та ойртоод ирэхээрээ залгаарай за!!

(таслах~)

Хэт хөөрсөн Лисагын дуудлагыг таслаад дараа нь гараа хавсрав. Харин Жунин саяхныг болтол чимээгүй зогссон тэр хэвэндээ гацжээ.

Гар цүнхээ мөрөндөө үүрээд ямар нэг зүйл орхисон үгүйгээ нягталж байв. Тэгээд Жунины хажуугаар зөрөн хаалган дээр очлоо. Тэр хөдөлгөөнгүй хэвээр.

Би санаашрангуй "Чамайг гаднаас чинь түгжчихэж болох юм уу?" гэлээ.

Жунин гэнэт л ухаан орох шиг гялс гүйн гарлаа. Донук их сургууль руу зүглээд алхаж эхэлсэн ч тэр дагасаар л байв. Хачин зүйл нь тэр огт юм хэлсэнгүй. Энэ байдал жаахан эвгүй л юм.

Түүнээс залхсандаа биш ээ. Үнэнийг хэлэхэд Жунинтай үг солихгүй зүгээр л хамт зэрэгцээд алхах, өөд өөдөөсөө харах зэрэг нь намайг тайвшруулж өгдөг. Түүнтэй хамт байх л юм бол намайг тамладаг бүх бодлууд хоосорчихдог гэж хэлж болно. Харин ч би баяртай байна. Гэхдээ... Түүнээс асуух хэрэгтэй.

Би: Жунин.

Алхахаа болиод түүн рүү нухацтай харахад Жунин ч бас өөдөөс минь харав. Тэгээд тэр намуухан хоолойгоороо "Жэнни." гэлээ.

👑 Our story 👑 |BLACKPINKxEXOWhere stories live. Discover now