Би: -_- Таны наргиан дахиад л хэтэрчихлээ.

Миний хувиралгүй үгэнд Жисү: Тийм гэж үү? гээд бодол болсоор дээрээс минь бослоо.

Би: Хоёр дүү хаачсан болоод та намайг оролдоод сэрээдэг билээ?

Жисү: Явчихсан шд.

Би: Та тэгээд явдаггүй юм уу?

Жисү бамбагар уруулаа албаар цорвойлгон унжуулаад гунигтай төрхийг харуулав.

Жисү: Чи мэдэж байж... Би явмаар байсан ч явж чадахгүй.

Би: Өө нээрээ тийм. Сургуулиасаа хөөгдчихсөн шд.

Жисү эгчийн харц огцом өөрчлөгдөн: Хэлсэн байхаа! Тэд биш би тэднийг голсон гээд байхад!!!

Гэрийн хувцсаа хайж олоод нэг нэгээр нь өмсөх явцдаа "Тийм байх өө." гэж хариулав.

"Тэгж ярьвал би аймар амжилттай явж байна гэж зүүдэлсэн юм чинь. Их сайхан зүүд байсан л даа. Нээх тасархай амттай. Даанч тэнэг Лимарио над руу ус цацаад сэрээчихсэн." гэх Жисүгийн үгс чихэнд сонстлоо.

Би зог тусан: Юу гэнээ? гэхэд Жисү инээд алдсаар "Яагаав дээ, Чэёон та хоёрыг анх байшинд ирэхэд дарвайтал чинь шүршсэн усан буу! Тэрүүгээр Лалиса тэнэг золиг-"

Би: Биш ээ. Өөр юу гэсэн бэ?

Жисү: Өөр өө? Аан! Би зүүдэлсэн. Амжилттай явж байна гэж.

Эгч зүүдэлсэн байх нь ээ. Бүр амттай зүүд гэнэ.

Өөрийн мэдэлгүй санаашран байх бөгөөд эгч үүнийг анзаарсан бололтой жижигхэн биеээрээ гүйн ирээд тас хийтэл тэврээд авав.

Би: Юу хийгээд байна аа?

Жисү: Чи уйлах гээгүй юм уу? Эгчийнхээ төлөө уйлах хэрэггүй ээ! Би заавал амжилтанд хүрнэ. Угаасаа!!

Би: Ер нь бол надад хамаагүй л дээ. Харин та яаж зүүд зүүдэлснээ л заагаад өгчих.

Эгч гайхсандаа нүдээ томруулах үед би тэнэг асуултныхаа хариултыг сонсохоос тэсэн ядаж байсан юм. Эгч хэд хэдэн зөвлөгөө өгсөн. Бүр маш нухацтайгаар өгсөн шүү. Яг л өөрийгөө лектор шиг бодчихсон харааны шилээ зүүж байгаад л ярьж өгсөн гээч. Надад тус болж магадгүй л юм.

Ойрд хийх ажил багатай багш ч намайг амарч болно гэсэн болохоор өнөөдөр үдээс хойш сургууль дээр ирлээ. Хачин нь байнга надаас өөр хүн байдаггүй урланд Крис хэдийн ирчихсэн байж байлаа.

Крис: Юу вэ! Битгий бурхан харсан юм шиг царай гаргаад байгаач.

Би: Бурхан гэх шиг.

👑 Our story 👑 |BLACKPINKxEXOWhere stories live. Discover now