❤1❤ (Don't touch)

Beginne am Anfang
                                    

Түүнийг хайн нилээдгүй явав. Эцэстээ Жисүг түргэн хоол зардаг хэсэгт сууж байхыг олж харсан юм!Тэр тэнэг хүн шиг ганцаараа инээж ийш тийш ширтээд ямар ч шалтгаангүй жаргалтай харагдана. Атаархмаар юм. Яаж? Яг яаж вэ! Тэр ямар нэг бяцхан зүйлээс, аль эсвэл хөгийн 4D ертөнцдөө яаж ийм жаргалтай инээж чаддаг юм бэ!

Би: Хөөш!

Жисү цочис хийн над руу огцом эргэж харахдаа жогтой инээн: Өөө Жэнни-яа. Миний эхнэр өлсөж байгаа биз дээ? Би хоол захиалчихсан.

Би: Юу! Үхсэний чинь хоол! Та намайг ямар ичгэвтэр байдалд оруулсанаа ер нь мэдэж байна уу!?

Жисү: Яа! Хоолыг битгий басаарай! Хоолгүйгээр амьдарч чадахгүй юм байж. Тэгээд ч хоёулаа бидний ирээдүйн хүүхдийн төлөө сайн хооллох хэрэгтэй. Нээрээ бидний хэн нь төрөх юм бэ? Хоёулаа эмэгтэй юм чинь аль нь ч байсан яахав тэ :3

Түүний цоглог инээдийг сонссон би улам уцаарлан: Битгий гаж юм яриад бай! Яаж надад хэлэхчгүйгээр ганцааранг минь орхиод энд ирж чадаж байнаа! Би тэнд бараг 30 минут хүлээсэн!

Жисү: Битгий уурлаа ма хонэе. Чи гэхдээ үгийг минь огт сонсоогүй шд! Хүн яг "Мааая давсаг фүүл болчихлоо" ингээд хэлэх гээд байхад яваад өгчихсөн биз дээ!
╮ ( ≧ ᵌ≦) ╭

Би: Ёстой нэг. Өөрийгөө өмөөрч байх шив. За тэгээд угаалгын өрөө ордог юм байж. Гэхдээ ийм удна гэж байх уу! Бас нойлд сууж байх ёстой хүн яагаад энд байж байгаа юм!!?

Жисү: Харин эргээд очих гэсэн ч өлсгөлөн ходоод минь янзан бүрийн идэх зүйл рүү чиглээд... Нэг мэдсэн чинь л би энд сууж байсан! Энэ газар нэг л биш! Би өөрийн мэдэлгүй хүрээд ирчихсэн!

Би: Нэг л биш зүйл ганц л байна. Тэр нь та!

Жисү: Үнэхээр инээдтэй юм!! Энэ явдлыг бид бусдад ярьж өгөх хэрэгтэй гэснээ хэт их хөхрөн инээснээс болоод урссан нулимсаа арчаад энгэртээ тэвэрсэн байсан хувцасыг минь унагааж орхив.

Жисү сая л санасан гэмээр "Байзаарай! Эхнэр минь, энд юу болоод байна? Хувцас чинь энд, түрүүвч чинь ч энд. Чи яг яаж гарч ирсэн юм бэ?" гэж хэлэхдээ нүд нь золтой л аяганаасаа бүлтэрчихсэнгүй.

Би зүүн гарынхаа бугуйнд хүрж ядсаар: Цагаараа тооцоо хийчихсэн.

Жисү: Юу! Нөгөө chanel ийн үнэтэй цагаараа юу?

Би: Тиймээ.

Жисү: Юу вэ! Бушуухан очиж авы!

Би: Хэрэггүй! Надад бардам зан гэж байдаг юм. Түүгээр тооцоогоо хийчихээд эргүүлээд ав гэж байгаа хэрэг үү! Үхсэн ч чадахгүй гэж байна!

👑 Our story 👑 |BLACKPINKxEXOWo Geschichten leben. Entdecke jetzt