Аажимаар хойш ухарсаар чимээ гаргахгүй хаалганы өмнө тулж очлоо. Им багш ноцож буй гал руу ширтсээр байна. Тэгэхээр би аюулгүй!?

Хаалганы бариуланд хүрэв. Бурхан минь. Энэ хаалга ийм билүү? Зөвхөн түлхүүрээр л онгойх юм биш биз?

Аажуухан байхыг хичээж байсан би нэг л мэдэхэд галзуу хүн шиг бариулнаас зууран сэгсчээд тэвдсэн маягаар шүд зууна. Гуйя! Онгойгооч дээ!!

Хоромхон зуурт өсөж байсан найдвар минь огцом доош шалдаа буухтай зэрэгцэн Им багш мөрөн дээр минь гараа тавих мэдрэгдлээ. Нулимс дуслуулсаар түүн рүү харахад багш чангаар инээгээд "Нэмэргүй дээ. Эртээд л гүйцээчих байсан. Чиний гайтай Чанёол чинь бидэнд саад болоогүй бол чи хэдийн энэ орчлонгоос арчигдчих байсан."

Тэр Чанёолын нэрийг мэдэж байна. Бишээ... Мэдэх нь ойлгомжтой. Им багш чинь сталкер шүү дээ. Тэр миний талаарх бүгдийг мэднэ.

Багшийн гар эрүүнээс минь хүчтэй зулгаан өөр лүүгээ харуулахдаа "Би чамайг одоо яахчгүй. Сургуулийн орчинд юуг хийж чадах билээ. Харин дараа... Яахыг таа л даа?" гэж зэвүүнээр хэлэв. Тэр намайг ам нээхийг шаардаж байлаа. Элдвээр хараагаагүй ч түүний харц ямар нэгэн зүйл хэл гэж тушаасан байдалтай үзэгдсэн сэн. Яг л түрүүн хэлсэн шигээ. Түүний эрхшээл дор бяцхан туулай мэт айн чичигнэх гэж. Ямагт сул дорой, үргэлж хулчийсан төрх... Тэр ийм байдлыг минь хүсэж.

Би: Г-Гуйя... Б-Би юуг ч буруу хийгээгүй. Миний амийг өршөө. Амь минь тийм ч үнэтэй биш. Таны хувьд... Зүгээр л орхичихож болохгүй юм уу? Та хожим үйлийн үрээ эдлэнэ!

Миний тэвдсэндээ нулимс дуслуулсан хэлсэн өчүүхэн үгс Им багшийн инээдийг хүргэлээ. Тэр инээд алдсаар "Амаа хамхисан чинь дээр шүү!! Ааа ер нь тэгэхгүй байсан ч чам шиг өчүүхэн бэтэг намайг яаж ч чадахгүй. Гэхдээ элдэв зүйл чихэнд минь сонсогдсон тэр цагт чиний Чанёол шороон дор булшлагдана гэж мэд. Би түүнийг чинь шавьж алж байгаа аятай л хялбархан дөнгөж чадна. Надад алдах зүйл гэж байхгүй!"

Чиний Чанёол шороон дор булшлагдана гэж мэд.

Чанёол... Булшлагдах...

Тэр яагаад ийм бузрын үгс хэлж байгаа юм бэ. Хараал аятай энэ үгийг яаж юу ч болоогүй мэт хэлж чадав!!!

Хүн гэдгээ мартсан байж. Энгийн, даруу, ичимхий нэгэн. Хэзээ нэгэн цагт хувирч чаддаг. "Энэ чинь хэн бэ?" гэж бодтол. Хурмаст тэнгэрийг хэлэгнүүлтэл. Бид уурлаж чадна. Сул доройчууд бидэнд уур уцаар гэж байдаг. Бусдын адил хүн болохоороо, гал лугаа адил дуугаа асааж улам өндөрсгөх боломжтой.

👑 Our story 👑 |BLACKPINKxEXOWhere stories live. Discover now