"Өөө Чэёон. Чи хэнд хэрэгтэй гэж уйлна вэ? Айж байгааг чинь мэднэ. Зугтмаар байгааг чинь ч ойлгож байна. Гэхдээ ингээд нэмэргүй. Чи хэдийн олзлогдсон."

Дотоод би минь надад ингэж анхааруулав. Үерийн усыг дэгдтэл ихээр нулимсыг далай шиг л асгаруулдаг тэр сулбагар охин гэнэт л уйлахаа зогсоон хавдаж, гал цог нь мөхсөн нүдээрээ эргэн тойрноо харна.

"Хоолойны гарз бус уу? Энэ машин хэдийн Сөүлээс гарчихаж. Энэ зам дээр хэн ч чиний хоолойг сонсохгүй. Одоо бол чи хэлгүй хүн. Хашгирах цуурай чинь агаарт дэгдэхдээ олны чихэнд хүрэлгүй буцаад чам дээр ойх болно."

Зөрүүд дотоод би дахиад л ингэж сануулав. Амаа жимийлээ. Бурхан минь. Би зүгээр л юу ч хийж чадахгүй байсаар үхэх юм шиг байна.

Ер нь үхэл яаж мэдрэгддэг бол? Инээдтэй юм. Аюулд өртсөн хэрнээ олон дэмий зүйл боддог надаас өөр ийм аймшиггүй этгээд байдаг болов уу?

Зүрхний цохилт зогсох тэр үед хамаг бие минь сулбайн унах биз. Халуун цус минь хөрөөд хөх цэнхэр туяа үүснэ. Тархи минь гашлаад хархны хоол болох байлгүй. Үүнээс гадна дахиж юм бодож чадхааргүй болно. Хэзээ ч. Нэг талаар сайн ч юм уу. Заримдаа хөөрхий оюун ухаанаа түр ч болов унтраагаад амралтаар явуулахыг хичнээн хүсдэг гээч. Тэр лав баярлах биз. Ашгүй эзэн минь овоо шдээ. Ганц ч удаа болтугай гээд л намайг магтаад шогшрох вий.

За тэр яахав. Үхлийн тухай таамаглалаа үргэлжлүүлье. Хэрвээ үхэхэд минь тамын элч гарж ирээд хамаг нүглийг минь цээрлүүлвэл гоё доо. Хамгийн түрүүнд би уучлалт гуйна. Надад хайртай тэдгээр хүмүүсээс. Хар амиа хайцаалаад ийм байдалд орсондоо хүлцэл өчих болно. Үүний дараа хэн бүхний очихоос айдаг тэр газар луу инээд алдсаар алхана. Нэг шат өгсөхдөө би жаргалтай байна. Учир нь би жаргалтай амьдарсан. Надад хайртай залуу байсан. Намайг хайрладаг эгч дүүс, гэр бүл ч бий. Тэдэнтэйгээ өнгөрүүлсэн хором мөч цээжинд багтахаар энүүхэнд оршино. Үхсэн ч харамсахгүй ээ.

Тэд гайхаж байгаа биз. Хулгайлагдчихаад, барьцаалагдчихаад инээж байгаа хүн анх удаа харж байгаа байлгүй. Тэр үед би үнэхээр нүүр дүүрэн инээмсэглээд байнга ядам хуруунд минь зүүлттэй байх энгийн даруу бөгж рүү харц шидлээ.

Аххх. Тэр өдөр яг л мөрөөдөл шиг байж билээ. Чанёол. Тэр бид хоёр хоёул үзэсгэлэнтэй харагдаж байсан. Түүнээс минь гэрэл цацраад л. Биднийг үерхэж эхлээгүй байх тэр үед бүх зүйл нандин байж.

👑 Our story 👑 |BLACKPINKxEXOWhere stories live. Discover now