-

Түргэлэх хэрэгтэй! Болдогсон бол автобусны жолооч ах дээр очоод "Та жаахан хурдан яваарай! Найз минь намайг хүлээж байгаа" гэх юмсан. Эсвэл жолоог нь булааж аваад Донук их сургууль руу хамаг чадлаараа жийхгүй юу.

Яарч гарч ирсэнээсээ болоод мар байдалтай байгаагаа ч нээх анзаараагүй бололтой. Ямар сайндаа автобусан дахь хүмүүс над руу хачин харсанд л өөрийгөө мэдэрлээ. Хамаг үс нь сэгсийчихсэн, нүүр амаа ч угаагаагүй, хачин өмд цамц өмсчихсөн тэгээд хамгийн аймар нь тавчигтайгаа гараад ирчихэж!! Намайг яг сэтгэц мэдрэлийн эмнэлгээс оргочихсон хүн явж байна гэж бодож байгаа даа.

Ахх... Бүр иччихлээ.

Нүүр амаа даран Лисагын хувьд чухал зүйлийг нь чанга тэврээд л хамаг хурдаараа алхан аялалын автобус байх зүг рүү явж байлаа. Ийм байдалтай гараад зогсохгүй бүр сургууль дээр ирнэ гэдэг!! Ядаж хувцасаа сольдоггүй би ч дүүрсэн тэнэг юм. Лисаг хурдлаарай гэхээр сандарчихгүй юу. Тэнэг Чэёон!!

Би: Май!

Лиса өөр тийш харан хүнтэй юм ярьж байсан ч би түүний савтай зүйлийг нь ойртуулан ийн хэлэв.

Лиса намайг сая нэг анзааран харсан даруйдаа чанга чанга инээгээд эхлэв.

Би нүүрээ халхлан: Т-Тэгвэл ингээд явлаа шүү! гээд буцаад алхав. Тэгэхэд Лиса тойрч гүйсээр өөдөөс минь харан зогсоод "Чамд юу тохиолдоо вэ Чэнн! Чи үнэхээр байгалиараа харагдаж байна!!" гээд л дахиад инээгээд эхлэв.

Би: Чи чинь л хурдал гээд байсан шд. Тэгээд сандраад... Аа мэдэхгүй ээ мэдэхгүй!!

Лиса: /инээх/ Тэглээ гээд ядаж гутлаа солихгүй дээ гэснээ хацрыг минь чимхэж аван "Манай Чэнн ийм сэтгэлээрээ шд. Хахаха!"

Би: Б-Битгий инээгээд олон хүний анхаарал татаад бай л даа! Хүн ичиж үхэх гээд байхад... /бувтнах/

Лиса намайг инээхээ боль гэхэд уруулаа жимийх нь аль болох тэвчиж байгаа нь бололтой.

Лиса: Гэхдээ аймар тасархай гоё дээрээ тавьчихсан явж байхад хүн байтугай нохойтой ч таардаггүй. Харин яг одоогын чам шиг дэлбэрчихсэн байхад таньдаг таньдаггүй бүгдээрэнтэй нь таардаг юм даа.

Би: Юу! Нээрээ юу?

Лиса: Тхх. Чи ч өнгөрсөөн.

Би: Т.Т Тэнэг Лис! Чамаас хамаг зүйл боллоо. Надад таксины мөнгө өг!

Лиса том нүдэлсээр: Юу? Сая яаж ирсэн юм тэрэн шигээ хөөрхөн буцаад яваа. Тэгээд ч ядарсан оюутнаас 8 буудал явах таксины мөнгө нэхэнэ гэнээ! Чи ч агуу зоригтой эмэгтэй юм!

👑 Our story 👑 |BLACKPINKxEXOWhere stories live. Discover now