💙1💙 (Life is fun)

Start from the beginning
                                    

Би: Н-Нөгөө... Б-Би явахгүй.

Шимсол: Эхх!? Заза. Өөрөө л мэд дээ. Сайхан үдэшлэгийг ч алдлаа даа~

Тэр намайг харамсуулах гэсэн бололтой сүүлийн үгсээ маш уртаар сунган хэлчихээд ангийн бусад хүүхдүүдтэй хамтаар шуугилдсаар гараад явчихав.

Танхимд ганцаар хоцорсон би санаа алдсаар утсаараа Лиса руу залгав. Лиса хэд хэд дуудуулан аваад шуудхан л "Hey! What's up!!" гээд чангаар инээхэд би сул дуугаар "Чам шиг нээлттэй байхыг хүсэж байна Лис" хэмээлээ.

Лиса бид хоёр автобусны буудал руу алхах ба миний тавгүй царай, ойлгомжгүй байдлыг гайхах тэрээр том нүдээ улам томруулсаар "Юу болоо вэ Чэёонаа!" гэлээ.

Би: Чамд ямар нэг нууц байгаа юу? Яаж бусадтай огт эмээлгүй ярьдаг юм бэ?

Лиса: Хмм. Үнэндээ нэг нууц байгаа.

Би: Нээрээ юу? Тэр нь юу юм бэ?

Лиса: Тэр бол... Зүгээр л өөрийгөө тэнэг гэж бод!

Би: Тэнэг гэнээ?

Лиса: Тхх. Тэгвэл цаанаасаа ярьчихмаар тэнэг сэдэв ундраад гараад ирдэг юм!!

Тэр ингэж хэлэн өөрөөрөө бахархсан царай гарган чанга чанга инээлдэх үед бид хэдийн буудал дээр ирсэн байлаа.

Би: Манай ангийнхан яг одоо угталтын үдэшлэг хийж байгаа даа.

Лиса: Тийм байх. Чи явахгүй яасан юм?

Би: Харин тийм. Би явахгүй яасан юм бол...

Лиса хачин царайлсаар: Арай муусайн матарнууд манай Ружэхэнг урилгүй өөрсдөө явчихсан юм уу!!?

Түүний түгшүүртэй хэлэх үгийг сонссон би доош харсаар өөрийнхөө ичимхий зангаас болсонг түүнд тайлбарлан хэллээ.

Лиса урт мөчөө сунгасаар нуруун дундуур минь чангаар цохин "Чи яг мангар байхаа!" гэж хашгичав.

Түүнийг ингэж хэлэхэд бидний суух автобус ирэн дотогш орцгоон арын суудалд зэрэгцэн сууцгаалаа.

Лиса: Ямар чиний эхний жил биш. 2-р курс байж одоо хүртэл ангийнхантайгаа дотносоогүй байхдаа яадаг юм!

Би: Би тэдэнтэй сардаа нэг л удаа харьцдаг байхаа... Үнэхээр муухай!

Лиса: Хөөх! Бурхан минь! Чи яаж тэсдэг юм бэ? Би л лав хүнтэй ярихгүй ганц өдөр ч тэсэхгүй ээ!

Би дуугаа хураан өнгөрсөн 1 жилд нээрээ л ховорхон харьцсан ангийнхныгаа бодон өөртөө гутрав. Тэд намайг гадуурхаж эсвэл ялгаж харьцдаг юм бишээ. Зүгээр л бүх асуудал надад байгаа хэрэг.

👑 Our story 👑 |BLACKPINKxEXOWhere stories live. Discover now