Trust No One

3.9K 234 10
                                    

"Би, ммм" Эра ийш тийш харж байгаад Бэкхён руу харлаа. Би ч мөн адил хөмсөг зангидан түүн рүү харав. Эра ямар ч үг дуугарахгүй байна. Энд ямар нэг зүйл буруу байна.

"Чи зүгээр үү, Эра?" гэж би түүнээс асуулаа. Түүнийг над руу харахад нь би түүн рүү инээмсэглэх гэж оролдов.

"Би энд цүнхээ орхисон гэж бодсон юм. Уучлаарай." гэж тэр бувтначихаад Бэкхёныг өнгөрөн явав. Түүнийг гарсаны дараа Бэкхён уртаар санаа алдав. Би одоо ч түүний нуруу руу харсаар байна. Түүнийг эргэж харахад би инээн

"Тэр яг л сүнс харсан юм шиг харагдаж байсан. Битгий л өөрийгөө түүнд хэрэгтэй байсан гэж хэлээрэй дээ, хонгор минь." гээд би цүнхээ авлаа. 

"Тэр үнэхээр хачин хүүхэд." гээд тэр доош харав. Түүний царайны хувирал миний санааг зовоож байна. 

"Чи зүгээр үү? Өнөөдөр чинв энэ хүмүүст юу тохиолдоо вэ?" гэхэд Бэкхён над руу хараад

"Би зүгээр ээ." гэж шивнэн хэлэв.

"Ойлголоо. Дараа уулзъя." гээд би утас болон гадуур хүрмээ авлаа.

"Чи хэдэн цагт ирэх вэ?" Тэр хэдийн ширээн дээрээ очсон байх бөгөөд бичиг баримтаа цэгцлэнгээ надаас асуув.

"Би чамд Хэсүгийнд очно гэж хэлсэн шүү дээ." Тэр хийж байсан юмаа зогсоогоод

"Өхх тийм үү? Заза. Цагийг сайхан өнгөрүүлээрэй." гэж хэлээд үргэлжлүүлэн юмаа хийнэ. 

"Дараа уулзъя. Хайртай шүү." Би түүнийг хариу хэлэхийн хүлээнэ. Энэ тийм их хугацаа орно гэж үү?

"Ммм? Өхх. Би ч бас чамд хайртай." гээд тэр инээмсэглэв.

"Гайхалтай" гэсээр би нүдээ эргэлдүүлэн түүний ангиас гарлаа.

Хүн болгон л өнөөдөр хачин аашилцгаагаад байх юм. Тэдэнд юу болоод байгааг үнэхээр мэдэхгүй нь. Би Хэсүтэй хамт явах гэж байгаадаа баяртай байна. Тэр л одоо байгаа ганц хэвийн хүн нь байна. Яахав тэр хэвийн биш л дээ. Гэхдээ өнөөдрийн хувьд тэрнээс өөр хүн алга.

***

"Би чамайг кино үдэштээ зориулж амттан аваагүйд чинь итгэж чадахгүй нь ээ! бас ээж чинь чамайг жолоо барихыг зөвшөөрсөнд итгэхгүй нь." гэж Хэсү үглэнэ. Би түүн рүү удтал харад инээмсэглэв.

"Чи биднийг кино үдэш хийнэ гэдгийг мэдэж байсан биз дээ. Тийм байж чи яагаад амттан авч болоогүй юм. Бас ээжийн хувьд тэр үнэхээр сайн хүн болж байгаа. Тэр өнөөх новшоосоо салсанаасаа хойш илүү сайжирч байгаа. Тэр ууж байгаа ч гэсэн ихээр уухгүй байгаа. Тэр аажим аажмаар хуучин шигээ болж байгаа." гээд би түүн рүү сэигэл хангалуунаар инээмсэглэлээ.

Харанхуйн диваажин |bbh|Where stories live. Discover now