Let's Go Back To Your Place

4.1K 237 19
                                    

"Би тэрнийг чинь Бюн Бэкхён гэдгийг мэднэ. Та хоёрын хамт байгаа чинь нууц биш." гэж хэлээд тэр инээлээ. Тэр яаж мэдээ вэ? Бид болгоомжтой байсан гэж бодсон юмсан. Бусад хүмүүс ч бас мэдэж байгаа гэж үү? Новш!

"Ю-Юу? Би чамайг юун тухай яриад байгааг мэдэхгүй байна."

"Сонс. Би хэдийн мэдэж байсан. Миний найз залуу надад хэлсэн юм."

"Чиний найз залуу хэн юм?" гэхэд тэр инээмсэглээд

"Бюн Бэкбом"

"Бюн Бэкбом? Бэкхёны ах? Дасгалжуулагч? Бидний биеийн тамирын багш?"

"Үгүй ээ, Новш гэж. Бид явах хэрэгтэй байна." гэж хэлээд тэр миний гарнаас зууран Бэкхёны өрөө рүү чирж эхэллээ.

"Надад тайлбарлаач. Би үнэхээр будилчихаад байна, Сү." Би буйдан дээр сууж, харин тэр цүнхнээсээ хувцас гаргаж ирнэ.

"Би Бэкбомтой уулзсан. Тэгээд түүнтэй унтсан. Өөр яриад байх зүйл байхгүй." Тэр мөрөө хавчаад даашинзаа харна.

"Тэгэхээр чи тамирын багштай уулзаж түүнтэй унтдаг байсан хэрэг үү? Гэхдээ чи Чанёолтой үерхдэг байсан. Тэр үүнийг мэдэх үү?"

"Үгүй ээ. Тэгээд ч би тэр үед Чанёолтой үерхдэг байгаагүй. Би Бэкбомтой клубт уулзсан. Би түүнийг биеийн тамирын багш гэж мэдээгүй. Учир нь би өөр сургуульд сурдаг байсан юм. Тэгээд би шилжсэн. Харин тэр тэнд байсан. Би тэгэж л түүнийг тамирын багш гэдгийг мэдсэн. Бас эхний өдрөө би дахиад л түүнтэй унтсан." Миний найзад юу тохиолдоо вэ?

"Тэгээд юу болсон юм? Чи хэзээнээс Чанёолтой үерхсэн юм?" Хэсү санаа алдан миний хажууд суугаад

"Хүмүүс бидний тухай ярих болсон. Тиймээс бид энэ бүхнийг дуусгахаар шийдсэн. Би түүнээс юу ч мэдэрдэггүй мэт царайлж чадаагүй. Чанёол намайг өөр хүнд хайртай гэдгийг мэддэг байсан. Гэхдээ хэн гэдгийг нь мэдэхгүй. Би Бэкбомтой хамт тамын замаар л явах байсан. Би үүнийг зөвшөөрөхгүй байсан." Хамгийн сайн найз минь нулимс дуслуулахыг хараад би түүнийг чанга гэгч нь тэвэрлээ.

"Чи одоо түүнтэй хамт байна, Сү." гэж би түүнд шивнэлээ. Тэр толгой охин инээгээд

"Нами, Чи багштай унтдаг. Чи ийм л завхай хүүхэн." гэж хэлээд Хэсү чанга гэгч нь инээв.

"Хээе! би энд байгаа ганц завхай хүүхэн биш шүү!" гэж хэлээд түүн рүү хэлээ гаргалаа. Хэсүтэй ингэж ярилцах эвгүй байна. Би өмнө нь найзтай байгаагүй. Хэсү бол үнэнийг нуух гэж юу байдгийг мэдэх цорын ганц хүн. Хөгжилтэй нь бид сайн найзууд бас бид ах дүү багш нартай болздог.

Харанхуйн диваажин |bbh|Donde viven las historias. Descúbrelo ahora