Prologue

15.9K 584 20
                                    

"Нами, цүнхээ ав" гэж ээж ориллоо. Би санаа алдсаар номоо доош тавиад шатаар доош буун сандалны түшлэгээс цүнхээ авахад ээж маань нүдээ эргэлдүүлсээр хажуугаар зөрлөө.

Би ч бас танд хайртай, ээжээ.

Бид дахиад л бусад хүмүүсийн хэл амнаас болж нүүсэн. Ээж үргэлж бусдын хэл амнаас болж нүүдэг гэдэгт мөрийцсөн ч бэлэн байна. Тэр үнэнийг эсэргүүцэж чадахгүй, хэзээ ч чадахгүй.

Би зарим ачаагаа шинэ өрөөндөө оруулж ирэн 2 хүний хэмжээтэй орон дээрээ тавилаа. Би өрөөгөө тойруулан хараад санаа алдав. Энэ үнэхээр энгийн бас уйтгартай яг л над шиг. Зурагт, охидын өнгө, зураг, зурагт хуудас гээд аль нь ч байхгүй. Энд зөвхөн ор болон хувцасны шүүгээ л бий. Өхх бас миний жижиг шүүгээ. Надад том шүүгээ хэрэггүй учир нь би 2 секунд тутамд дэлгүүр хэсэх шаардлагатай бусад охид шиг биш. Ээж минь надад тийм хэмжээний л мөнгө өгдөг. Тэр мөнгөө үргэлж цэнгээний газарт үрдэг.

Би шинэ сургуульд орно. Надад огтхон ч гуниглах эсвэл сэтгэл хөдлөх мэдрэмж төрөхгүй байна. Энэ миний хувьд байдаг л зүйл. Магадгүй би энд 2 сар л болох байх. Тэгээд ээж дахиад бусдын юу гэж ярихыг сонсоод, бид ахиад нүүнэ.

Би хуучин сургуульдаа найзуудгүй байсан. Намайг ичимхий охин гэж дуудаж болно оо. Би хэнтэй ч ярьдаггүй байсан. Хэн нэгэн надтай юм ярих үед би зүгээр л өөдөөс нь ширтдэг байсан. Тиймээ, энэ муу. Хүмүүс надад уурласан ч би үнэхээр тайван байдаг.

"НАМИ, наад өгзгөө яг одоо энд аваад ир" гэж тэр чөтгөр хашхирлаа. Би шатаар доош буун зочны өрөөнд очив. Мэдээж тэр гартаа шар айраг бариад буйдан дээр сууж байна.

"За ээжээ?" би шивнэх шахам хэллээ. Тэр надруу хараад нүдээ эргэлдүүлэв.

"Чанга ярь, г*чий минь! Би чамайг сонсохгүй байна." тэр шар айргаа ширээн дээр хүчтэй тавьсаар хэлнэ.

"Намайг уучлаарай" би доошоо харлаа. Би тэрний бувтнахыг сонслоо.

"Өө,чи энийг хийж чадахгүй. Чамайг алдаа гаргасан гэдгийг би тангараглая" гэж тэр бувтнав. Би гуниглах хэрэггүй. Энэ өдөр болгон л болдог зүйл.

"Ямар нэг зүйл хэрэг болоо юу?"

"Тиймээ, миний амьдралыг аврахад чи хэрэгтэй байна. Яваад надад шар айраг аваад ир." энэ магадгүй түүний 4 дэх нь байх.

"За,ээжээ" би гал тогоо руу ороод хөргөгч онгойлголоо. Энэ хоосон байна. Ямар ч шар айраг, ямар ч хүнс алга. Би хөргөгчөө хаагаад зочны өрөө рүү очоод

Харанхуйн диваажин |bbh|Where stories live. Discover now