Two Weeks!

8K 382 15
                                    

"Чи даалгавараа хийсэн үү?" Чанёол надад хаалга онгойлгож өгөнгөө асуулаа. Би түүнд талархаад дотогш оров.

"Мхн хийсэн" Мэдээж өчигдөр шөнө ээжээс болж маш их чимээтэй байсан ч би даалгавараа хийсэн. Тэр бүр 2 залуутай хамт ирсэн.

"Сайн байна. Чи ноён Бюн-г ямарыг мэднэ дээ. Тэр бол бүх-"

"Сайн уу? Чанёол" Чанёол цочин эргэн харлаа.  Дасгалжуулагч түүн рүү харан зогсож байлаа.

"Өхх, Сайн уу? Би сая таныг яг-"

"Би Намиг түр зээлж болох уу?" тэр над руу хараад инээмсэглэв. Би Чанёол руу харахад тэр над руу толгой дохилоо.

"Мэдээж. Ангид уулзая Нами" тэр намайг тэврээд цааш явлаа. Би дасгалжуулагч руу эргэж хараад уруулаа хазаллаа.

"Чи хэр байна даа Нами?" Би хэр байгаа гэж? Энэ үнэхээр сонин асуулт байна. Би түүнрүү харан мөрөө хавчаад:

"Сайн" хэмээн шивнэлээ.

"Чи итгэлтэй байна уу?" Би түүн рүү хөмсгөө өргөн харлаа. Тэр үүгээрээ юу хэлэх гээд байгаан. Энэ магадгүй миний эргэн тойрон дахь зарим цуурхалуудтай холбоотой юм уу?

"Ммм-"

"Би өчигдөрийн тухай сонссон. Миний дүү бол тэнэг амьтан. За юу? Гэхдээ түүнд хугацаа өгчих."

"За"

"Чи одоо тэрний хичээлд сууна, тийм үү?" би толгой дохилоо. Хонх дуугарахыг сонсоод би цочиж орхив.

"Би одоо-"

"Явах хэрэгтэй гэж үү?" би толгой дохиод хурдан гүйлээ. Би тэрний хичээлээс хоцорч болохгүй. Тэр намайг алах болно. Ангийн гадна ирэхэд миний зүрх хурдан цохилж байлаа. Би тэрний намайг хоосон ангид чирч оруулан алах талаар бодлоо. Яагаад гэдгийг мэдэхгүй ч тэр яг л ингэх юм шиг санагдаж байна.

Эцэст нь би хаалга онгорхой байгааг хараад нэг гүнзгий амьсгаа аваад орлоо.  Намайг ороход тэр ярихаа зогсоон над руу харлаа.

"Чи яагаад хоцров?". Бүх хүний нүд над дээр тусчээ.

"Би...би дасгалжуулагчтай уулзсан юм" би шивнэх шахам хэллээ. Тэр над руу нүдээ нарийсган харна. Түүний нүүр улайж эхэлж байна.

"Чи яах гэж түүнтэй уулзсан юм?" тэр ууртай сонсогдож байна. Ямар чөтгөр нь вэ? Тэр яагаад намайг дасгалжуулагчтай уулзсанд уурлаад байгаа юм бэ?

"Тэр намайг хэр байгааг мэдэхийг хүссэн юм" би шивнэлээ. Би түүний инээхийг сонслоо.

Харанхуйн диваажин |bbh|Where stories live. Discover now