Seduce Me

4.7K 257 17
                                    

"Бараг л болчлоо." Хэсү миний үсний хамгийн сүүлийн хэсгийг индүүдэнгээ ингэж хэллээ. Би өөрийн индүүдсэн үсийг хараад уруулаа хазалж байлаа. Энэ үнэхээр халуухан харагдаж байна. "Болчихлоо! Одоо хувцасаа солиод ир." Би босож очин толинд харан инээмсэглээд түүнд талархаснаа илэрхийлэв. Би өөртөө өөрчлөлт хийхээр шийдсэн тул Хэсүгээс тусламж хүссэн юм. Тэгээд бид хичээлийн дараа гэрт ирж, тэр миний үсийг бор шаргал өнгөөр будаж өгсөн. 

Би угаалгын өрөө ороод цайвар шаргал өнгийн даашинз өмслөө. Энэ даашинз мөрөвчгүй, богино бас үнэхээр бариу.  Би гадуураа хар савхин хүрэм өмсөж, шагайгаар татсан гутал өмсөөд өрөөнөөс гарлаа.

"За?" Хэсү над руу харан жуумалзаад

"Төгс. Харин одоо уруулаа будчих." Би толгой дохиод түүний өмнө очиж зогслоо. 

Тэр цүнхнээсээ уруулын будаг гаргаж ирэн миний уруулыг будаж өгөөд "Тэр залуу ч онцгой нэгэн бололтой." гэж хэлээд над руу харан инээмсэглэлээ. 

"Хмммм?" хэмээн би хариу бувтналаа. Учир нь тэр яг одоо миний уруулыг будаж байна.

"Чи зүгээр л гэртээ байхдаа ингэж хувцаслахгүй шүү дээ. Тэр залуу чинь хэн юм? Би таних уу?" Би түүнд тэр бол бидний англи хэлний багш гэж хэлмээр л байна. Гэхдээ тэр намайг галзуурсан л гэж бодох болно.

"Тэр надаас ах..." гэж намайг бувтнахад тэр толгой дохиод

"Би ойлгож байна аа" хэмээн бага зэрэг гунигтай хоолойгоор хэллээ. Тэр өөрөөсөө ах залуутай үерхэж байсан юм байх даа?

"Хэсү?" 

"За?"

"Чи одоо явах хэрэгтэй. Одоо бараг л найм болох нь." Тэр худал инээмсэглэж байна. Тэр юун тухай бодно вэ?

"Тийм ээ."

"Чи хаашаа явах юм?" Тэр юмаа цуглуулангаа надаас ийн асуулаа.

"Хамгийн үнэтэй хороолол болох-" Би бушуухан шиг амаа хамхилаа. Би бараг л түүнд Бэкхёны амьдардаг газрыг хэлэх гэж байлаа!

"Аан" Хэсүд яалтачгүй ямар нэг зүйл болсон байна. Би асуумаар байгаа ч илүү ихээр сэтгэлийг нь зовоохыг хүсэхгүй байна.

"Сайхан хөгжилдөөрэй. Маргааш уулзъя" Тэр миний хацар дээр үнсээд гарч явлаа. Харин би санаа алдаад цүнхээ аваад гэрээсээ гарлаа.

***

Би Бэкхёныг хаалгаа онгойлгохыг хүлээн үүдэнд нь зогсоно. Би таван минутын өмнө хаалгыг нь тогшсон. Би дотор хэн нэгэн байгааг сонссон ч хэн ч хаалга тайлахгүй байна. Намайг дахин хаалга тогших гэж байтал хэн нэгэн хаалга онгойлголоо. Бэкхён! Тэр над руу гайхширсан байдалтай харан зогсоно.

Харанхуйн диваажин |bbh|Where stories live. Discover now