💙❤️💛💜

Start from the beginning
                                    

Жисү хоёр гарынхаа алгаа үрэн инээгээд "Хоёулаа шинэ хамтрагчдадаа гэнэтийн бэлэг барьвал ямар вэ?"

Лиса: Гэнэтийн бэлэг гэнээ?

Жисү: Тиймээ! Гэнэтийн бэлэг...

-

10 минутын өмнө~

Чэёон Ян ахынхаа бичиж өгсөн хаягийн дагуу явж байгаа ч нэг л төөрч байгаа юм шиг мэдрэгдэн эргэлзэн байлаа. Нар аймшигтай их халж, өдрийн эд халуунд хамаг бие нь хөлрөх ба хаяг дээрх байшинг олох шинж байсангүй. Ядаж байхад хүнд чемодан чирсэн тул удаан явна гэдэг түүний хувьд хэцүү ажээ.

Тэр хүнээс зам асуухаар шийдсэн ч танихгүй хүнтэй яриа өдөхдөө тааруу тул яах учраа олохгүй дэмий дороо эргэлдэнэ. Нэг ахыг бараадан очиж асуух гэхэд түүний аяар дууг сонссонгүй хажуугаар нь зөрөөд явчихлаа. Чэёон санаа алдан эргэн тойрноор дахин нэг харвал галтай гавлын ясны зурагтай фудволк өмссөн, уранхай жийнсэн доогуур үргэлж ултай өсгийт, үсээ хоёр талдаа жижиг шуун бөөрөнхийлсөн байх ба өөрт нь ихэд зохисон мөн гоёмсог гялтганасан хар өнгийн ээмэг зүүлт, нарны шилийг зүүсэн нэгэн эмэгтэйг олж харлаа.

Чэёон түүнээс асуухгүй гэдгээ баттай шийдэв. Түүний хувьд эмэгтэйн загварлаг хувцаслалт үнэхээр шүтмээр байсан болохоор асуухаасаа ч эмээн зүгээр л амаа ангайсаар гөлрөн зогсох аж. Тэгвэл утсаар ярин Чэёоныг анхааралгүй зогсож байсан эмэгтэй утсаа тасалсан хойноо амаа хааж ч чадахгүй шоконд орон өөр лүү нь ширтэх нэгнийг олж харлаа.

Эмэгтэй хөмсгөө зангидан "Чамд юу хэрэгтэйв?" хэмээн ширүүн асуухад Чэёон гэнэт сэргэх шиг болж толгой сэгсчээд "Ю-Юу ч биш" гэж түргэхэн хариуллаа.

Загварлаг эмэгтэй ч мөн чемодан барьсан байхыг анзаарсан Чэёон айж хулчийхаа болихоор шийдэн их зориг гарган ээрч муурсаар "Надад туслахгүй биз? " хэмээн асуулаа.

Эмэгтэй хар шилээ аван "Туслах?" гэж гайхсаар асуувал Ружэ мөн л түүний хөөрхөн царайг хараад цэл гайхжээ.

"Хөөш! Унтаад байгаа юм уу хаашайн!"

Чэёоны мөстсөн байдалд уур нь хүрсэн эмэгтэй ийн хэлвэл Чэёон дахин нэг сэргэх шиг болон гартаа атгасан цаасаа эмэгтэй рүү сарвайсаар "Нөгөө... Энэ хаягт бичсэн байшинг заагаад өгөөч" хэмээн эелдгээр асуув.

Эмэгтэй түүний өгсөн цаасыг харснаа бага зэрэг толгойгоо гэлжийлгээд: Сонин юм даа. Би ч бас энэ байшинг хайж байна. Ямар сайндаа сая олохгүй Хёнсик ахаас залгаж асуулаа.

👑 Our story 👑 |BLACKPINKxEXOWhere stories live. Discover now