27. Ингээд үхэж үз

881 116 5
                                    

Нанагын утасны гэрэлд Сиэлын уруулын өнцөг дээш өргөгдсөн нь үзэгдэнэ. Хэлээрээ шүдээ өнгөлөн долоох нь дараагийн олзоо отож буй махчинтай адил аж.

Түүний хоёр нударганаас миний ирлэсэн хурц хутганууд зүүгдээстэй харагдана. Магадгүй энэ хутгаар тэр намайг сийчих байх, тийм үү?

"Гологдмол охин минь... Чиний үхэх цаг ирлээ. Чамайг алах энэ мөчийг энэ хогийн газарт ирснээсээ хойш хүсэж байсан юм. Би чамд дургүй. Яагаад гэж үү? Яагаад гэвэл чи дэндүү төгс. Чи залуухан. Чи хөөрхөн. Чи дэндүү төгс. Тийм учраас л би чамайг үгүй хиймээр байна"

Надад түүний хэлсэн үгэнд хариулах шаардлага байсангүй. Надад өөрийгөө хайрлах сэтгэл буй. Тиймээс тэр намайг алах бодолтой байгаа бол би ч түүнд яг ижил хариуг нь барих ёстой.

Өмнө нь би нэг хүнийг өлхөн цааш нь харуулчихсан шүү дээ. Би айхгүй байна. Зүгээр л энгийн хийдэг зүйл шиг санагдана.

Би гэнэтхэн хөлд нь доош сууж, ард нь байх модон ширээний хамгийн дээд нүднээс нь өөрийн хамгийн их хайрладаг үнэтэй хутгаа авч чадав.

Намайг ямар нэг зүйл сэдээд байгааг Нана гадарласан бололтой утасны сүүн өнгөт гэрлээ Сиэлын нүд рүү эгц тусгаж, харааны орон зайг нь алдуулах үед би Сиэлын гуянд хутгаа зоож амжив.

Тэр муухай чарлан доош суугаад уйлж эхэллээ. Түүнийг ийм байдалтай нь үлдээе гэж бодоод эргээд Бэмбэмыг хайх гэсэн ч Нана гарнаас минь цагаан мөнгөн хутгыг минь сугалж аваад Сиэлын зүрхэн тушаа газарт хэдэнтээ бүлээд хаячихав.

"Чи яаж байгаа юм бэ? Тэр үхэх нь байна"

Би түүнийг болиулах гэж араас нь татан зууралдах ч Нана улангассан бух мэт түүнийг дүрсээр л байлаа.

"Сонс Лис. Миний дүүг зовоож байсан хэн ч болов үхэх ялтай"

Би түүнтэй санал нэгдэн түүнийг орхив.

Тэр одоо л дуусав уу гэлтэй түүний нэгэнт хөрсөн, хүн харахын эцэсгүй болсон цогцосны дээрээс босоод гүнзгий амьсгаа авч гаргалаа.

"Ингээд үхэж үз"

Нана цогцос руу нулимчхаад уйлж буй над руу ирээд тэвэрч авав. Түүнээс хүний цус үнэртэж байна. Содон ч юм шиг...

Бид амьгүй биег модон ширээн доогуур хаячхаад эргэж харахын даваан дээр Нанагын утасны цэнэг дуусч, дээр шатнаас ямар нэг зүйл өнхөрч буухыг сонслоо.

Ингэснээр юу гэдэг нь мэдэгдэхгүй зүйлтэй хамт түнэр харанхуй бидэнтэй үлдэх нь тэр.

•••ADOPTED•••Where stories live. Discover now