3. Шинэ хүмүүс, шинэ мэдрэмж

1.6K 175 16
                                    

Өнөөдөр би гадагшаа гарч байна, ганцаараа.

Хэн ч намайг анзаарахгүй... тиймээс би эцгийнх шиг баг өмссөнгүй. Хутга худалдаж авахаар явахдаа хань болох найзтай болж болох эсэхийг эцгээс асуухад тэр зөвхөн ганц гэсэн хариу өгсөн.

Эргэн тойрноо ажиглана. Миний үеийн охид байхгүй юм. Азандаа найдаад дэлгүүр рүү явлаа.

Эцэг захиалгаа өгчихсөн учраас би түүнийг нь хүлээж авах үүрэгтэй. Дэлгүүрт ороход би үеийнхээ охиныг олж харлаа. Би түүн рүү ширтэхгүй байхыг хичээлээ. Түүнд гажиг харагдмааргүй байна.

Захиалгаа авчхаад мөнгийг нь төлөөд эргэхдээ би бүдэрчхэв. Хайрцаг дүүрэн хурц хутга шалаар нэг асгараагүйд бурхандаа талархая.

Өнөөх охин над руу гүйж ирээд намайг босоход тусаллаа.

"Чи зүгээр үү?"

Түүнд хариу өгөхөөс өмнө түүний нүд томров.

"Чиний гутал надад таалагдаж байна. Улаан хүрэн будаг цацчихсан юм шиг этгээд юм"

"Баярлалаа"

Би инээмсэглэв. Гэвч яг үнэндээ энэ будаг биш, цус шүү дээ.

Тэр халааснаасаа үзэг гаргаад миний гарыг өөртөө ойртууллаа.

"Энэ хэрэгжинэ гэдэгт 100% итгэлтэй байна"

Би толгой дохиход тэр утасны дугаараа гаран дээр минь бичиж өглөө.

"Би чам руу залгах эсэхтээ эргэлзэж..."

Тэр гараараа амыг минь таглаад толгой сэгсэрлээ.

"Тийм юм байхгүй шүү, охин минь. Чи над руу ярих л болно"

Би хумсаа хазлан тайван байхыг хичээж байлаа. Сандраад байна.

"Чи бага зэрэг стресстэй байгаа юм уу? Манай ээж сэтгэл зүйч. Над руу холбогдоод манайд ирээрэй"

Тэр гараад явчихлаа.

Урьд өмнө нь хэн ч надад дугаараа өгч байгаагүй шүү дээ. Эцэг, Бэмбэм хоёроос өөр намайг асардаг хүн байхгүй. Тэр сайхан сэтгэлтэй бололтой.

Би хэрвээ тэрэнд итгэвэл эцэг түүнд намайг юу хийдгийг хэлэх болов уу?

•••ADOPTED•••Where stories live. Discover now