Яагаад Бэмбэм эсвэл эцгийн аль нэг нь гэртээ ирээгүйг бурхан л мэдэх байх.
Хаашаа явсныг нь ч мөн адил.
Хамгийн сүүлд эцгийг дагз руу нь цохиж байхдаа л харсан юм байна. Тэр аймшигт явдлаас хойш нэг ч барааг нь үзсэнгүй.
Би Бэмбэмгүйгээр амьдарч чадахгүй. Хэрвээ тэр байхгүй бол надад амьд явах шалтгаан ч үгүй. Надад тэр хэрэгтэй.
Тэр намайг хайрладгаас ч илүү би түүнийг хайрладаг гэдгийг тэр мэдэхгүй.
Би шатан дээр суугаад уйлж эхэллээ. Нана руу утас цохиж, хэцүү асуудлуудаа ярьмаар байвч надад ч бас сэхүүн зан бий шүү дээ.
---
Дөрвөн цаг? Тэд хаана байна аа? Би өнцөг булан бүрийг шалгасан гэхдээ...
Үгүй байлгүй дээ...
Эцэг арай ч...
Зоорь руу орох хаалгыг хүчтэй татаж онгойлгоод хар эрчиндээ доошоо гүйлээ. Би эцэг эсвэл Бэмбэмийн аль нэгийг харсангүй, гэхдээ би Киког олох нь тэр.
Түүнийг үхсэн эсвэл амьд эсэхийг хэлэх боломж алга.
Байгаа газраас нь хөдөлгөлгүй ажиглахаар шийдсэн нь ойрын үед гаргасан зөв бодол байсан юм.
Гэмтэлтэй эсэхийг нь мэдэхгүй байж шатаар дээш чирнэ гэдэг тэнэг асуудал.
Сэрэхийг нь хүлээн холоос ажиглан сууна.
---
Тэр ханиалгаж байна. Өө бурхан минь, тэр амьд байна.
Кико маш аажуу тайвнаар сэрж буй үзэгдлээ.
"Новш гэж, дахиад л чи юу? Би дахиад л энд ирчихээ юу?"
Кико толгойгоо барин дээш өндийж суув.
"Тийм ээ, уучлаарай. Гарч байсан нүхээрээ дахиад зугт даа. Утгагүй юм"
Түүнийг явуулах ёстой...
"Юу нь утгагүй гэж?"
Би нүдээ эргэлдүүлэн түүнд уурлахгүйг хичээж байлаа. Би муухай ааштай байна.
Олон юм ярихын оронд зүгээр л толгой сэгсэрч нүдээ анихыг илүүд үзэв.
Бэмбэм, буцаад ирээч...
ВЫ ЧИТАЕТЕ
•••ADOPTED•••
Детектив / Триллер/2017.07.15 - 2017.09.30/ Цуврал алуурчны өргөмөл охин байх нь өдөр бүр тамд шатаж буйтай агаар нэгэн! Нүдний минь өмнө үхэх хүмүүсийн нэрийг зүрхэндээ бус ханандаа сийлж дурсах нь сэтгэлд гуниг хуруулна. Аз жаргалтай амьдрахад түүнд хүрэх "гүүр" хэ...
