1. Бүх зүйл амар байгаагүй

3.9K 217 20
                                    

Би бүхнийг амархан байсан гэж хэлэхгүй, учир нь би худал хэлэх дургүй. Айлд үрчлүүлэх үед миний жинхэнэ нэр Лалиса байсан ч тэр нэрийг минь Лиса болгож өөрчилсөн. Түүний хамгийн анх хөнөөсөн хүний нэрийг Лалиса гэдэг байсан учраас сольчихсон хэрэг. Би тэр эмэгтэйг ямархуу хүн байсныг мэдмээр байгаа ч миний эцэг хэлэхдээ "Чамд хамаагүй" гэсэн юм. Тэр эмэгтэй хэр их цус алдаж үхсэн нь л эцэгт чухал байсан байх.

Надад ах бий, гэхдээ тэр эцгийн төрсөн хүүхэд. Түүнийг Бэмбэм гэдэг. Эцэг биднийг хэр барагтаа гадагш гаргадаггүй. Бид сургуульд яваагүй, гэрээр боловсрол эзэмшсэн.... надад найз ч байхгүй.

Бэмбэм аллага хийхээс татгалзсан учраас эцэг намайг өргөж авахаар шийдсэн юм. Тийм учраас би эцгийн дуртай... үгүй ээ... би хэзээ ч аллага хийж байгаагүй. Би зүгээр л түүнд хутга ирлэхэд нь тусладаг юм. Энэ бүхэн хөгжилтэй биш, би хүмүүсийн өвчин зовлондоо шаналан эхэр татан уйлах дууг сонсохоос залхаж байна.

Орой бүр 22:30 гэхэд бид орондоо орсон байх ёстой. Эцэг биднийг зөвхөн энэ цагт л унтахыг шаарддаг, учир нь 22:35 гэхэд тэр ээлжит хүнээ алж эхэлдэг. Тэр биднийг хохирогчдын дуу хоолойг сонсоосой гэж хүсдэг байх.

Аллага бүрийн дараа би өглөө бүр нэг цагт нэгэн ижил асуултыг асуудаг.

"Хохирогчын нэр хэн байсан бэ?"

Эцэг үргэлж хариулдаг. Тэгээд би сонссон нэрээ ханандаа сийлж үлдээдэг юм.

Бэмбэм ч бас сийлдэг. Энэ бидэнд бага ч атугай амьсгалах боломж өгдөг юм.

Надад ээж байхгүй, би ээжийгээ хаана байгааг мэдэхгүй.

Бэмбэм бид хоёр зугтахыг хүсдэг ч эцэг биднийг оргосныг мэдээд барьж авбал бид шууд үхэх болно.

Би эцгийг аллага хийхэд дургүй. Хохирогчид үнэхээр сул дорой, тэд өөрсдийнхөө төлөө юу ч хийлгүй уйлаад л байдаг. Тэмцэх хэрэгтэй шүү дээ.

Би тэдэнд тусламаар байдаг ч эцэг зөвшөөрөхгүй.

Миний санаж байгаагаар жилийн өмнө 16 настай Югёом гэх хүү ойд зугаалж яваад эцэгт баригдсаныг санаж байна. Би хутгаа ирлэлгүй өнжсөн тэр өдөр эцэг хүүг нэлээн хэд хутгалсан ч Югёом амьд үлдчихсэн юм. Амьсгалаад л...

Би түүнтэй ярилцахыг оролдсон. Би түүнийг зугтаасай гэж хүссэн. Гэтэл тэр өөдөөс "Зугт охин минь" гэж хэлчхээд үхчихсэн юм.

Тэр намайг хохирогч гэж бодсон байх.

Магадгүй би тийм байх. Бэмбэм бид хоёр зүгээр л хохирогчид.

Гэхдээ энэ бүхэн удахгүй өөрчлөгдөх болно!!! Бид хохирогч биш ялагчын суудалд суухдаа л сууна.

•••ADOPTED•••Where stories live. Discover now