14. Ганцаараа

1.1K 147 5
                                    

Би яг одоо гудамжны үзүүрт зогсож байна. Би өөрийгөө мөн амьдралыг тэр чигт нь үзэн ядаж байна.

Би зүгээр л өөрийн эгчид туслахыг л хүссэн шүү дээ...

Эцэг даанч ойлгохгүй нь харамсалтай юм. Тэр ямар ч шалтгаангүйгээр намайг үзэн ядаж байна.

Нэг л өдөр надад хоёр эгч, гэдсэндээ бүрэлдэх зээ дүү байгааг сонсох ямар гайхалтай байсан гээч. Гэтэл эцэг дөнгөж олж авсан гэр бүлийн минь гишүүнийг алах гэж оролдсон. Намайг ч бас...

Би Нана, Кико хоёрыг "ЭГЧ" гэж бодохоор шийдсэн. Мэдээж би дүү нь учраас тэгэх эрхтэй. Нана бид хоёр хоорондоо маш их төстэй. Тэрний ээж намайг айлд өргүүлсэн, очиж очиж алуурчинд өргүүлсэн нүгэлтэй нэгэн.

Тэр намайг Лалиса гэж нэрлэсэн, гэхдээ би Лалиса биш. Би үргэлж ЛИСА л байх болно, амлъя.

Би Нанагаас арван сараар дүү. Түүний ээж Нанаг 1 настай байхад нь намайг эцэгт өргүүлсэнийг мэдээд би түүнд үнэхээр их гомдсон. Ижил хоёр эвэр шиг охидоо салгасан тэр эмэгтэй бол...аймшигтай хүн. Хэрвээ намайг өргүүлээгүй байсан бол өдийд би аз жаргалтай байж болох л байсан шүү дээ.

10 сар хэвлийд нь амьдарч байсан бяцхан үрээ хөгийн муу новшид бодож санах юмгүй өгч л байдаг. Үнэхэр намайг гэсэн бол хэзээ ч тийм үйлдэл хийхгүй байсан юм.

Юу дутлаа гэж? Юу болохгүй гэж? Юу нь буруу гэж намайг тийм аймшигтай газарт өгсөн юм бэ... ээжээ.

Бодолд дарагдсаар машин зам руу уруудаж явна...

•••ADOPTED•••Where stories live. Discover now